Монголын анхны сюрреалист моно дуурийг нэрт найруулагч агсан МУУГЗ Л.Эрдэнэбулган, МУГЖ дуурийн дуучин Ц.Төвшинтөгс, цомнол зохиолч М.Энхболд, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл нар санаачлан сонгодог урлагийн бүтээлээ туурвихаар болжээ. Энэхүү Моно дуурь нь ганц дүртэй учир зохиолын өрнөл зөрчил, хөгжүүлгийн гол үүргийг симфони найрал хөгжим голлон гүйцэтгэдэг ба гоцлол дуучнаас хоолойн чадал, өнгө илэрхийллийн уран мэдрэмж, сэтгэл хөдлөл, жүжиглэх өндөр ур чадвар шаарддаг билээ.
1 comment
Энэ анхны моно дуурь биш