Энэхүү аян эхлэсэн өдрөөс өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд нийт 371.494 иргэн дасгал хөдөлгөөнд биечлэн оролцжээ. Харин өнөөдөр 12.840 иргэн 261 заал, 30 фитнесс, 45 гадаа талбай, 30 клуб, 201 чийрэгжүүлэх танхим, 57 соёлын төв, есөн усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийсэн байна.
Онцолж хэлбэл, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлагууд усан бассейнаа 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгожээ. Өмнөговь аймагт хоёр усан бассейн иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа юм. Ховд аймгийн иргэд идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд өнөөдөр 2469 иргэн идэвхтэй дасгал хөдөлгөөнд биечлэн оролцсон нь улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт юм.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо