Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилготой тус ажлын хэсгийг байгуулжээ.
Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ажиллана.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, түүх, соёлын дурсгалт газар, инженерийн дэд бүтцийн барилга, зах зэрэг хашаа, хайс барихыг зөвшөөрсөн 16 төрлийн байгууллага байдаг. Энэ жагсаалтад багтаагүй барилгын гадна хашаа барих ёсгүй.
Зөвхөн Бага тойрууд л гэхэд зөвшөөрөлгүй 1779 хашаа, хайс байгаа бөгөөд ажлын хэсгийнхэн газрын зөрчил аргилгах арга хэмжээг маргаашаас хэрэгжүүлж эхлэх юм.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах алба