Манго жимстэй цай номын зохиолч М.Пүрэвмаа 2017 онд алга болгосон Сэржмядаг охины ээжтэй уулзаж ярилцсан тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичиж охины тухай мэдээлэл өгсөн хүнд 50 сая төгрөг өгнө хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр хэлэхдээ:
“Шагнал нь 50 сая төгрөг!!! Сэржмядаг охиныг олж өгсөн болон баттай мэдээлэл өгсөн хүнд 50 сая төгрөгийн шагналтай. Охиныг анх 2017 оны 11 сард алга болоход гишүүн Дэлгэрсайхан олж өгсөн хүнд 50 сая төгрөг өгнө гэсэн. Энэ мөнгө одоо ч хэвээрээ байна. Өчигдөр Сэржмядаг охины ээж бид 2 баахан ярьж суулаа. Мөнгө улаан нүд цагаан болсон энэ нийгэмд магадгүй охиныг хулгайлсан, нуусан хүнийг хэн нэгэн мэдэж л таарах байх. Энэ шагналын санг харвал мөнгөний төлөө мэдээлэл өгөх ч юм билүү. Хүн чанар нь хөдөлдөггүй юм аа гэхэд мөнгө бол хөдөлгөнө гэж горьдож сууна. Дэлгэрсайхан гишүүний тухай сайн мууг мэдэхгүй ээ. 50 сая төгрөгийг охиныг олоход зориулсан сэтгэл нь их сайхан санагдлаа.
Үүн дээр нэмээд миний зүгээс 2 сая төгрөг нэмж өгөх хүсэлтэй байна. Охиныг хаана байгааг, хэн авч явсныг харсан хүн байж л таарна. Магадгүй ойрын хүн нь энэ аймшигт үйлдэл хийснийг мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж яваа л байх. Одоо юмны үнэ тэнгэрт хадсан цагт айлын жаахан охиныг аав, ээждээ харих гарц нь болж өгөөд өөрөө 52 сая төгрөгтэй болоорой гэж хүсэж байна. Сэржмядаг охины ээж ярилцлага болгондоо энэ шагналын санг хэлдэг боловч сэтгүүлчид үүн дээр анхаарч мэдээлэл цацдаггүй юм байна. Уг нь мөнгөний хэмжээ тийм ч их биш ч хүүхэд хулгайлсан этгээд болон мэдэж байгаа хүний анхаарлыг татах нь гарцаагүй гэж бодож байна. Эсвэл тэр хүүхдийн төлөө фонтоосоо мөнгө нэмсэн ч яах вэ дээ.
Сэржмядаг охин алга болохдоо 8 настай байсан. Одоо 13 настай. Түүнийг олж өгсөн хүнд 52 сая төгрөгийн шагналтай. Мөнгө бэлэн байгаа” гэжээ.
Batgerel Murun, Enkhtaivan Erdenechuluun and 1.1K others
115 Comments
1.5K Shares
1 comment
Ар өврийн хаалга, авилга авах замаар зээл авсан нөхдүүд мөнгө угаах, өргөн хэрэглээний барааны үнийг өсгөх замаар ард иргэдийг шулдаг. Хулгай луйвар нь баригдангуут үнийн өсөлтийг гааруулдаг энэ зуршлыг ХБ-ны зээлээс харж байгаа биз дээ.