Орос, Украины зөрчил хурдаа нэмж, дэлхийн хэвлэлүүдийн онцлох мэдээний орон зайг эзэлж буй энэ үед Украинд АЗОВ, АЙДАР зэрэг хэд хэдэн бүлэглэл оршин тогтож байгааг орон орны үндэстэн болгон их бага хэмжээгээр мэддэг болов.
Эдгээр бүлэглэлүүд дайны үйл ажиллагаанд онцгойлон оролцож, энгийн иргэдээ барьцаалах, амьд бай болгох, үй олноор нь устгаж байгаа мэдээ, тэр ч бүү хэл видео бичлэгүүд тарж байна.
Тэдний тухай аймшигт мэдээлэл дайны хажуугаар зэрэгцэн өрнөж буй “мэдээллийн дайн”-ы оргил орон зайг эзлэх болжээ. АЗОВ, АЙДАР бүлэглэлүүдийн тухай өгүүлэхэд 2013-2014 онд Украиныг хамарсан Майданы хувьсгалын талаар гарцаагүй хөндөх хэрэгтэй болно.
Украиныг нөмөрсөн Евромайданы хувьсгал
Украины Ерөнхийлөгч Януковичийн Оросын сонирхлыг хэт дагасан бодлогыг эсэргүүцсэн үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөн 2013 оны 11 сараас эхлэн эрчтэй өрнөж, Киевийн төв талбайд олон өдрөөр жагсаж, Евромайданы хувьсгалыг эхлүүлж байжээ.
2014 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилсэн 1 сая гаруй жагсагчдын тэмцэл НҮБ болон Европын холбооны дэмжлэгээр үндэсний тэмцэл болон өргөжсөн байна.
Майданы хувьсгалд ОХУ таатай хандсангүй. Евромайданаар дамжуулан Украин Европын холбоотой ойртоно хэмээн үзсэн бол Украины үндэсний хөдөлгөөнийхөн Украины нутгаар дамжуулан тавьсан хий дамжуулах хоолойд түшиглэсэн Оросын хэт их нөлөөнөөс гарна хэмээн жагсаж байжээ.
Майданы хувьсгал 2014 он
“Азов”-ын батальоны үүсэл гарал
Азовын тэнгисийн нэрээр нэрлэсэн “Азов”-ын батальон нь Майданы хувьсгал амжилттай болсон 2014 онд анх “Азов хөдөлгөөн” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Хөдөлгөөнийг санаачлагчид нь Украины барууныг баримтлагч идэвхтэн Андрей Билецкий болон түүний хамтрагчид, Нийгмийн үндэсний ассамблейн үндсэрхэг үзэлтнүүд байв.
Билецкийг 2011 онд хүний биед халдсан хэргээр баривчилж байсан ч 2014 оны хоёрдугаар сард түүнийг “улс төрийн хоригдол”-оор сулласан учраас улс төрийн хөдөлгөөн үүсгэжээ.
“Азов”-ын хөдөлгөөнд анх үндсэрхэг үзлээрээ алдартай хөл бөмбөгийн дэмжигчид, сайн дурынхан цугларчээ. Үндсэрхэг үзэлтнүүдээс бүрдсэн залуус 2014 оны 6-р сард Орос, Украины мөргөлдөөний мөн л халуун цэг болж байсан Мариуполь хотыг чөлөөлөх, довтолгоонд оролцож байжээ.
“Азов” батальоныг үүсгэн байгуулагч Украины Дээд Радын гишүүн Андрей Билецкий
Ингээд 2014 оны 11-р сард Украины Үндэсний гвардийн бүрэлдэхүүнд шилжжээ. “Азов” батальон Үндэсний гвардын нэг хэсэг болж байх үед үүсгэн байгуулагч Андрей Билецкий Дээд Радын гишүүнээр сонгогдсон аж.
Харин одоо “Азов” батальон нь Украины Үндэсний гвардийн Дорнод үйл ажиллагаа-нутаг дэвсгэрийн нийгэмлэгийн 3057-р цэргийн ангийн бүрэлдэхүүнд багтдаг. Тус хөдөлгөөнийг Украин даяар анхнаасаа л хэт баруун ба неонацист үзэл сурталтай, энгийн биш хэмээн үнэлж байжээ.
Харин Азов хөдөлгөөн 2016 онд улс төрийн нам болсон байна. Энэ талаар Украины “Иргэний корпус Азов” олон нийтийн байгууллага нь “Үндэсний корпус” хэмээх улс төрийн нам байгуулснаа зарласан. Анхны их хурал 10-р сарын 14-нд Киевт болно хэмээн BBC агентлаг мэдээлж байжээ.
Командлагч Билецкий “Азов бүх цэргийн ангиудын нэгэн адил улс төрөөс ангид байх болно” гэж мэдэгдсэн ч Билецкий “Азов”-ын штаб руу байнга явдаг. Украины дотоод дахь улс төрийн хурцадмал асуудалд “Азов”-ын хүчийг ашиглаж болох тухай үе үе хэлж, эрх баригчдаа айлгадаг байсан талаар FOCUS дурдаж байжээ.
“Азов”-ын батальон
Анх 1000 гаруй байлдагч алба хаагчтай байгуулагдсан батальон одоо Үндэсний гвардын мэдэлд, тус улсын хамгийн мэргэжлийн цэргийн ангиудын нэгд тооцогдож байна.
“Амьд үлдэхийн тулд бид хүчтэй, хүчтэй байхын тулд бүх зүйлийг хийх чадвартай байх ёстой” гэсэн уриатай ажилладаг тус анги өөрийн гэсэн хувцас, эд материалын хангамжтай.
Гутал нь гэхэд Италийн алдартай Crispi фирмийнх, фүүз нь Америкийн Saycony фирмийнх. Үндэсний гвардаас Украины армийн дүрэмт хувцас олгодог ч чанар нь муу учраас “Азов” дэглэмд ашигладаггүй.
Британаас камерын өнгөлөн далдлалттай хувцас авдаг. Хуяг дуулга ч чанар сайтай. Энэ бүх худалдан авалтад маш их мөнгө зарцуулдаг боловч “Азов” төлбөрөө бүрэн төлдөг. Энэ нь Үндэсний гвардийн бусад ангиудын атаархлыг төрүүлдэг байна.
Санхүүжилтийн ийм шавхагдашгүй эх үүсвэр, дэглэмийг санхүүжүүлэгчдээ тэд задруулдаггүй. Орчин цагийн цэргийн хамгийн сайн дүрэмт хувцас худалдаж авдаг санхүүжилт хаанаас гардаг вэ гэсэн сэтгүүлчдийн асуултад тэд “Украины ард түмнээс” гэсэн хариултыг өгч байжээ.
“Азов”-ын билэгдэл, лого, тэмдэг
“Азов” дэглэмийнхэн хэт барууны хөдөлгөөнтэй холбоотой тэмдгүүдийг идэвхтэй ашигладаг. Дэглэмийн гол лого нь N ба I үсгийн ана граммыг ашиглан гаргасан, хар нарны бэлгэдэл байдаг. Үүнийгээ үндэсний үзэл санаа гэж тайлбарладаг байна. Гэвч хамгийн анх 2014 онд Германы ZDF телевизийн суваг “Азов”-ын батальоны билэгдэл, логог анх шүүмжилж, неофашистуудын бэлгэдлийг ашиглаж, дуулга дээр SS тэмдгийг зурсан хэмээн мэдээлж байжээ.
“Азов”-ын гол билэгдэл “Хар нар”-ыг неонацистуудын билэг тэмдэг гэж үздэг учраас Европын хөл бөмбөгийн холбоо хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд ашиглахыг хориглодог байна.
Гэхдээ “Азов”-ынхан энэ бол үндсэрхэг үзэлтнүүдийн дэглэм болохоос гэмт хэрэг ч биш, алдаа ч биш. “Азов”-ын үзэл баримтлалтай, үнэнчээр нэгдсэн дайчдын билэгдэл хэмээн тайлбарладаг аж.
Дайчид нь бие бялдар сайтай, сахал тавьдаг бөгөөд биедээ Адамын толгой, тэмдэг хоёр хөндлөн ястай хүний гавал гэх мэт үхлийн бэлгэдэл шивсэн, цээжиндээ зангидсан нударгаа шидэж хүндэтгэл үзүүлдгээрээ ялгардаг байна.
Хэт үндсэрхэг үзэлтнүүдээс бүрдсэн “Азов”-чуудыг үндэслэгч Билецкий “Азов”-ын бэлгэдэл шар дэвсгэр дээр хар хас тэмдэгтийг нацистуудтай ямар ч холбоогүй хэмээн үгүйсгэдэг ч өөрийн үндсэрхэг үзэл бодлоо нуудаггүй нэгэн аж.
“Азов”-ын сургалт
2013-2014 онд өрнөсөн Майданы хувьсгал болон Донбассын дайн Украины бүх төрлийн радикалуудыг хуульчлаад зогсохгүй үндэсний баатрууд болгосон байна. Эх оронч сэтгэлгээ улам бүр нэмэгдэн тэд эрх барих хэмжээнд очиж, өндөр албан тушаалд томилогдож эхэлжээ.
Ингээд Төрийн зөвшөөрөл, түүний оролцоотойгоор радикал үндсэрхэг үзэлтнүүд залуучуудыг хүмүүжүүлэх ажлыг эхэлсэн байна. Арван настай хүүхдүүд хутга барин байлдаж, пулемётоор буудахыг заалгаж, цэрэг-эх орончдын зуны зуслангууд ээлж дараалан гарч иржээ.
Хамгийн алдартай нь Азовын дэглэм, Үндэсний корпусын намын удирдагч Андрей Билецкийн санаачилгаар байгуулагдсан Азовец хот дахь зуслан. Энэ зуслан 2015 онд нэг ээжлиндээ найман сурагч хүлээж авсан бол 2017 он гэхэд Азовец хотод 465 хүүхэд, өсвөр насныхан ирсэн байна. Түүний сурагчдын 37 хувь нь 7-11 насныхан, 49 хувь нь 12-14 насныхан байжээ.
Үүнтэй ижил хуарангууд “Азов” Харьков, Днепр, Чернигов, Черкасси, Запорожье хотуудад байдаг бөгөөд энд хүүхдүүд нацистын тэмдэг бүхий туг хүлээн авч, үндсэрхэг үзлийн тухай номын дуу сонсдог аж.
Ганц жишээ дурдахад 2021 оны зургаадугаар сарын 24-нд шилжих шөнө Баруун Украины Львов хотод цыганууд хүүхдүүдийн золиос болсон байна. Энэ нь сүүлийн хоёр сарын хугацаанд цыган руу хийсэн 6 дахь халдлага болсон бөгөөд халдлагыг 20 настай залуу удирдаж, шууд оролцогчид нь 16-17 насныхан байжээ.
“Азов”-ын үйл ажиллагаа
ОХУ 2014 оноос хойш Донбасс, Лунганск хотын энгийн иргэд рүү халдсан цэргийн гэмт хэргүүдийг “Азов” бүлэглэлтэй холбон тайлбарлаж байгаа. Түүнээс гадна одоо яг ид өрнөж байгаа Орос, Украины дайнд “Азов”-ын дайчдыг хот тосгоны энгийн иргэдийг барьцаалан, тэдний оршин суудаг байшингуудаар хориглолт хийн байлдаж байгаа хэмээн үзэж байгаа.
Олон хоногийн турш байлдаан болсон Мариуполь хот бол “Азов”-ын батальоны үндсэн бааз нь. 2014 онд Оросын Зэвсэгт хүчин энэ хотыг эзэлсэн боловч эргүүлэн алдсан.
Энэ тулгаралтад “Азов”-ын сайн дурынхан үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Азов мөрний эрэг дагуух энэ хот хэт үндсэрхэг бүлэглэлийн байнгын бааз болжээ. Энд хөдөлгөөнийг үндэслэгч Андрей Билецкийн хувийн усан онгоцны зогсоол, “Азов”-ын батальоны орчин үеийн зэвсгээр иж бүрэн тоноглосон Зэвсэгт хүчний ангиуд байдаг аж.
Гуравдугаар сарын 30-нд барууны хэвлэлүүд тэр дундаа Америкийн CNN суваг анх удаа Украины “Азов” батальоныг неонацист хэмээн нэрлэжээ. CNN мэдээндээ Украины “Азов” батальоны удирдлага цагаан арьстны давуу байдлын үзэл бодлыг илэн далангүй дэмжиж, неонацист үзлийг дэвэргэж байгаа бүлэгт АНУ зэвсэг нийлүүлэх нь Украины Засгийн газар болон түүний барууны холбоотнуудыг эвгүй харагдуулж байгааг шүүмжилсэн байна.
“Вашингтон пост” сонин ч Украины үндэсний батальонуудын тактик нь олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, энгийн иргэд рүү шууд заналхийлж байгааг хөндсөн байна.
Жич: Дараагийн удаа АЙДАР бүлгийн тухай өгүүлэх болно.
Эх сурвалж: WIKIPEDIA, RIA NOVOSTI, FOCUS, BBC, REN TV, CNN
8 comments
Тэгээд манй ЗГ 200.000 долларын тусламж өгөх нь зөв үү ???
Оросууддаа амжилт. Энэ бузарын неонацистуудыг нам дараарай. Өдрөөс өдөрт Оросын зөв болж байна доо
Er ni Orosyn zov baisan daa. Natsizm ergej sergeed oir xaviinxaa uls ornuud ter dundaa Orosyn esreg zanalxiilex ni gartsaagui. Deer ni ANU baruuny tuslamjtaigaar NATO-d elsej nutag orondoo tsomiin zevseg bairluulj suid xiix baisnyg Oros uls amiaraa xamgaa;lj taslan zogsooj bna. Oros yalax bolno
Нконацистууд энэ зуунаар дуусаг ,Засгийн газар ард түмнээ бодохгүй араатанг санхүүжуулж байвал огцор
Санхүүжүүлж төр нь ивээлдээ авсан гэж байна. Зеленскийн ард АЗОВ АЙДАР гэж 2 неонацист бүлэглэл батальон хэмжээнд зэвсэглэж хүүхдүүдийг хүртэл элсүүлж ажиллалаг юм байна.
Хамгийн алдартай нь Азовын дэглэм, Үндэсний корпусын намын удирдагч Андрей Билецкийн санаачилгаар байгуулагдсан Азовец хот дахь зуслан. Энэ зуслан 2015 онд нэг ээжлиндээ найман сурагч хүлээж авсан бол 2017 он гэхэд Азовец хотод 465 хүүхэд, өсвөр насныхан ирсэн байна. Түүний сурагчдын 37 хувь нь 7-11 насныхан, 49 хувь нь 12-14 насныхан байжээ.
Үүнтэй ижил хуарангууд “Азов” Харьков, Днепр, Чернигов, Черкасси, Запорожье хотуудад байдаг бөгөөд энд хүүхдүүд нацистын тэмдэг бүхий туг хүлээн авч, үндсэрхэг үзлийн тухай номын дуу сонсдог аж.
Oo muu noshnuudiig gazariin horsnoos archih heregtei
Ийм л учиртай гэж анхнаас нь л хэлсэн дээ. Гэтэл оросыг дэмжлээ гэж шүүмжилж байсан. Хамгийн аюултай нь хүүхдүүдийг тэгэж хүмүүжүүлэх