Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2022 оны 3 дугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 364 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 207 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 157 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Харин төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 60 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 12 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 48 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна гэж Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэсээс мэдээллээ.