АНУ-ын Bloomberg агентлаг барууны орнуудын хориг арга хэмжээний улмаас 2022 онд Оросын газрын тос, байгалийн хийн орлого 321 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоож магадгүй байна хэмээн бичжээ.
Хэрэв Оросын эрчим хүчний нөөцийн гол худалдан авагчид импортынхоо бараа бүтээгдэхүүнд хориг тавихгүй бол Москва тэднээс бараг 321 тэрбум долларын ашиг олж, рекорд тогтоож, эерэг тэнцэлд хүрэх боломжтойг мэдээнд дурджээ.
Тус агентлаг худалдаа, төлбөрийн тэнцлийн хүлээгдэж буй тоон үзүүлэлтүүдийг “гайхалтай” гэж нэрлэсэн байна. Одоо авч хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээ нь Орос руу орж ирэх “хатуу валют”-ыг зогсоож чадаагүй байгаа.
Мөн эрчим хүчний тээвэрлэлт, борлуулалтаас олсон орлого нь барууны орнуудаас авсан хатуу хязгаарлалтын үр дагаврыг арилгах боломжийг Москвад олгосон гэж тухай тэмдэглэжээ.
Хоёрдугаар сарын 24-нд Орос Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн. Үүний хариуд барууны орнууд Москвагийн эсрэг томоохон хэмжээний хориг арга хэмжээ авч, ялангуяа банкны салбар, өндөр технологийн бүтээгдэхүүн нийлүүлэхгүй байх шийдвэр гаргаад байгаа. Мөн тус улсад бие даасан брэндүүд ажиллахаа болино гэдгээ мэдэгдсэн юм.
Кремль эдгээр арга хэмжээг бусадтай адилгүй эдийн засгийн дайн хэмээн үзэж байгаа бөгөөд Оросын Төв банкнаас валютын захын байдлыг тогтворжуулах арга хэмжээ авч байгаа юм.
Мөн эрх баригчид найрсаг бус улс орнуудад хийн нийлүүлэлтийн төлбөрийг рублиэр худалдаална гэдгээ зарласан бөгөөд Засгийн газар 100 орчим санаачилгыг багтаасан хязгаарлалтын арга хэмжээний эсрэг төлөвлөгөө боловсруулж, үүнийгээ нэг их наяд орчим рублиэр санхүүжүүлнэ гэж тооцоод байгаа билээ.
2 comments
СЛАВА РОССИИ
Оросууд тийм юм хийхгүй харин неофашистууд дэлхий дахиныг .орос оронг үзэн ядуулахын тулд шудрага украйн иргэдээ алаад булчихсан ч байж магадгүй жүжигчин шүү дээ