Монголын улс төр халуухан байна. Жилийн өмнө АН яг л иймэрхүү байсан. Тал талд гарч, хөнжилдөө хөлөө жийлцэж байв. Харин өнөөдөр МАН тийм болжээ. МАН-д өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал, түүний буруутан хэрэгтэй байна. Тэдний олонх нь сонгуульд ялагдсан нь 60 тэрбумын бичлэгээс боллоо гэж буй. Харин ард түмэнд бол төрийн албыг наймаалцах, өөр ноцтой зүйл олныг ярьсан 60 тэрбумын гэх бичлэгийн үнэн мөнийг олох нь чухал байгаа юм. Тиймээс бид энэ бичлэгийн талаар ямар байр суурьтай байгааг УИХ-ын гишүүдээс тодруулсан юм. Тэдэнтэй уулзахаар Төрийн ордонд очоод хоёрхон гишүүнийг олж уулзсан. Үргэлжлүүлээд бүх гишүүд рүү утас цохиж, дараах гишүүдээс л байр суурийг нь асууж чадсан юм. Дашрамд хэлэхэд, эрхэм гишүүд шинэ, хуучингүй гар утсаа авах тун дургүй байна. Зарим нь тасална, заримынх нь гар утаснаас гадаадад явна гэсэн хариулт ирж байна. Ингэхэд тэд сонгуулиар яадаг билээ дээ. Очоод гэрийг чинь цэвэрлээд өгье гэх нь холгүй байдаг гишүүд өнөөдөр нэг иймэрхүү зан аягтай болсон байна. Ингээд өчигдөр Төрийн ордондоо ажиллаж байсан болон гар утсаа авч, улс төрийн халуун сэдвээр товч хариулт өгсөн эрхэм гишүүдийн байр суурийг хүргэе. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хоногийн өмнө АТГ-ын удирдлагуудыг дуудаж бичлэгийг шалгах чиглэл өгсөн юм.
1 comment
иргэнийхээ үгийг сонс 60 тэрбум бол төрийн эсрэг гэмт хэргийн завдалт бүр хийгдсэн ч байж магадгүй завдсан уу хийсэн үү гэдгийг тогтоох хэрэгтэй тиймээс энэ асуултыг 76 гишүүн бүрээс асууж байр суурийг нь сонсох ёстой тэд нар л хууль санаачлах батлах эрхтэй
улс эх орондоо хир хайртайг нь асууж байх ёстой