Голын эргийн хог, нүхэн жорлонг цэгцэлнэ гэв. Энэ талаар БОАЖ-ыг сайд Б.Бат-Эрдэнэ “Туул голын бохирдол асуудлаар ажиллаж байна. Өнгөрсөн 2 дах өдөр Тэрэлжид ажилласан бол амралтын өдрүүдэд Улиастай, Гачуурт орчмоор ажиллаж байна.
Нүхэн жорлон, хогийн цэг замбараагаа алдаж албан тушаалтнууд ажлаа умартсан байна. Холбогдох албан тушаалтнуудад шууд арга хэмжээ авч байна. Иргэдийн өмнө үүрэг хүлээсэн ажлаа ямбалалгүй хийх, үгүй бол ажлаа өгөх хэрэгтэй” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам