ХБНГУ-ын Сангийн сайд Кристиан Линднер Европт нийлүүлэх хийн төлбөрийг еврогоор үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв.
Тэрбээр, Францын сайд Брунотой хамтарсан хэвлэлийн бага хурал дээр “Улс төрийн шантаажаас татгалзах ёстой гэдэгт бид санал нэг байна. Европт байгалийн хий нийлүүлэх гэрээ нь еврод суурилдаг тул төлбөрийг еврогоор үргэлжлүүлэх болно. Бид үүнийг дэмжиж байна гэдгээ Берлин, Парисын нэрийн өмнөөс мэдэгдэж байна гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газар болон Төв банк, Газпром компанид Европын холбооны орнуудад нийлүүлж байгаа цэнхэр түлшний төлбөрийг рублээр хийх ажлыг зохион байгуулахыг үүрэг өгөөд байгаа.
Гуравдугаар сарын 31 гэхэд Кремль анхны гүйцэтгэлийн тайланг хүлээж байгаа юм. Нийлүүлэлтийн хэмжээ, үнэ, үнэ тогтоох зарчим хэвээр үлдэнэ.
1 comment
ГУЦ