Э.Бат-Үүл өлсгөлөнгөө зогсоожээ
2022-03-31 13:52
С.Эрдэнийн талын АН-аас мэдээлэл хийлээ.
Ардчилсан Намын дэд дарга Ц.Оюундарь “Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийн хаасан талаар намаас гомдол гаргасан. Гомдлын шалгалтын явц хийгдэж байгаа.
Цаасаар гарсан шийдвэр байхгүй учраас түүний нийтлэлийг гурав хоногийн өмнө нийтэлсэн. Нийтлэлд Украины дайныг дэмжсэн, ОХУ-ыг буруутгасан зүйл байхгүй. Харин ОХУ-ын Украинд хийж буй дайны цаад учир шалтгааныг өөрийнхөө өнцгөөс тайлбарласан юм.
Хэвлэн нийтлэх эрхийг нь сэргээсэн тул Э.Бат-Үүл өлсгөлөнгөө зогсоосон” гэдгийг хэллээ.