Оросоос Австри руу нийлүүлдэг хийн экспорт ямар ч хязгаарлалтгүйгээр үргэлжилж байна. Хийн агуулахууд 13% -ийн дүүргэлттэй байгаа. Энэ нь сүүлийн жилүүдийн дундаж үзүүлэлт юм гэж Холбооны Канцлерийн албанаас гаргасан хэвлэлийн мэдээнд дурджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 3-р сарын 23-нд Орос улс найрсаг бус орнуудад нийлүүлэх байгалийн хийн төлбөрөө рублээр хүлээн авна. Оросын бараа бүтээгдэхүүнийг Европын холбоо, АНУ-д нийлүүлэхдээ төлбөрөө валютаар авах нь утгагүй гэдгийг мэдэгдээд Засгийн газар болон Төв банк, Газпорм компанид Европтой рублиэр гүйлгээ хийх журмыг долоо хоногийн дотор тодорхойлохыг даалгасан байгаа.
Үүний зэрэгцээ Орос улс нэр хүндээ үнэлдэг тул урьдын гэрээнд заасан хэмжээ болон үнээр хий нийлүүлэх болно хэмээн мэдэгдсэн билээ.