ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд явуулж байгаа тусгай ажиллагааны үеэр эр зориг гаргаж, хотуудыг нацистуудаас чөлөөлсөн Оросын Үндэсний гвардийн хэд хэдэн дайчдыг шагнаж урамшууллаа гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Киев мужид болсон ширүүн тулалдаанд өртөж зарим дайчид нь шархадсан ангид тусламж үзүүлж, дайсны довтолгоог няцаасан Үндэсний гвардийн тусгай хүчний отрядын офицеруудыг шагнасан тухай мэдээнд дурджээ.
Тухайлбал, Оросын гвардийн офицер В.Павловын анги Украины нацистуудтай тулалдаж байх явцад В.Павлов хоёр удаа шарх авсан ч захирагчийн үүргээ гүйцэтгэж, ангиа үргэлжлүүлэн удирдаж, Украины цэргийн галын цэгүүдийг даржээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар Павловыг II зэргийн “Эх орны төлөөх гавьяаны одон”-гоор шагнасан бол мөн тулаанд шархадсан ч үүргээ үүргээ амжилттай гүйцэтгэсэн Оросын гвардийн түрүүч И.Бузаевыг Суворовын одонгоор шагнажээ.
1 comment
zov