Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, хохирогчид, өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад заасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
Эргэн сануулахад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу Д.Гүрсоронзод 10 жил, Д.Одгэрэл, Б.Батбаяр нарт тус бүр 6 жил хорих ял оногдуулж, шүүгдэгч нараас нийт 7 тэрбум 265 839 273 төгрөгийг гаргуулж, хохирогчдод олгуулахаар шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирлыг гаргуулахтай холбоотой заалтад зарим өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: УДШ
1 comment
Sejigiin hulgaich nar humuusiin mungu uguud..shorondoo orj uheech..yasan muu yoriin hulgaich nar ve..olon hvniig zovlond unagaad…