Сүхбаатар дүүргийн нутаг нэгдүгээр хороо UB mart худалдааны төвийн урд замд 2022 оны гуравдугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 23:00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарсан.
Энэ тухай дуудлага мэдээллийн дагуу хэргийн газрын үзлэг хийж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Ослын нөхцөл байдлыг авч үзэхэд, “Тоёота приус” маркийн автомашины жолооч нь үргэлжилсэн цагаан шугам давж эргэснээс “Мерседес бенз” маркийн автомашинтай мөргөлджээ. Улмаар такси барихаар зогсож байсан гурван иргэнийг мөргөж гэмтээсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар илэрсэн.
Холбогдогч жолооч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх согтолтын зэргийг шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон. Ослын улмаас хүний амь хохироогүй бөгөөд гэмтсэн гурван иргэн эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн хэмээн Тээврийн цагдаагийн алба мэдээллээ.