Оросын коронавирусийн эсрэг «Спутник V» вакцин нь ХДХВ-тэй өвчтнүүдийн дунд үр дүнтэй нь нотлогдсон дэлхийн цорын ганц вакцин болсон талаар Оросын шууд хөрөнгө оруулалтын сан, Гамалейн нэрэмжит эрдэм шинжилгээний төв, Москва хотын ХДХВ-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх төв зарлалаа.
Зохих нийтлэлийг The Lancet сэтгүүлд хэвлэсэн байна. «Оросын “Спутник V” коронавирусийн эсрэг вакцины үр дүн энэ ангиллын хүнд 79%-тай байгааг Москвад байдаг ХДХВ-тэй 24 мянга гаруй өвчтөний дүн шинжилгээ харуулж байна. «Спутника V» вакцин хийлгэсэн ХДХВ-ийн өвчтөнүүдийн дунд эмнэлэгт хэвтэх эрсдэл 90%, дунд болон хүнд өвчлөх нь 97 гаруй хувиар бага байна» гэж мэдээлжээ.
«Спутник V»-ээр вакцинжуулсны дараа вакцинжуулаагүй хүнтэй харьцуулахад эрсдэл 3,3 дахин буурч байв. Дархлаа нь гэмтсэн өвчтөнүүдийн хувьд халдварын эрсдэл вакцины дараа 2,5 дахин багасаж байв. «Спутник V» нь ХДХВ эерэг өвчтөнүүдийн хувьд эрүүл мэндээ хамгаалах хамгийн шилдэг шийдэл байж болзошгүй байна.
ДЭМБ-ын мэдээллээс үзэхэд ХДХВ эерэг өвчтөнүүд коронавирусийн халдвараар эмнэлэгт хэвтсэн тохиолдолд нас баралт 23 хувиар илүү байжээ. «Спутник V» вакциныг 2020 оны наймдугаар сард бүртгэж, дэлхийн хамгийн анхны коронавирусийн вакцин болгосон юм.
Үүнээс гадна Орост нэмэлт тунгийн «Спутник лайт», 12-17 насныханд зориулсан «Спутник М» үйлдвэрлэжээ. Одоо бага насныханд зориулсан «Спутник М», түүнчлэн хамарт цацдаг «Спутник V» туршилтын шатандаа явна. Түүнчлэн Орост «Эпиваккорона», «Эпиваккорона-Н», «Ковивак» гэсэн коронавирусийн өөр вакцинууд ч бүтээгджээ.
Эх сурвалж: Vedomosti