Гэгээн Исаакийн сүмийн дэргэд 2020 онд өгзөгөө гарган зураг авахуулсан Санкт-Петербургийн загвар өмсөгч, блогчин Ирина Волковад шүүх 180 цаг албадан ажил хийлгэх ял оноожээ.
Энэ талаар Санкт-Петербургийн шүүхийн хэвлэлийн алба “Волковад Хойд нийслэлийн Адмиралтейскийн дүүргийн 40-р тойргийн шүүгч 180 цаг албадан ажил хийлгэх ял оноолоо” хэмээн мэдэгдсэн байна.
Гэгээн Исаакийн сүмийн ханаар фон хийж авахуулсан гэрэл зураг нь интернэтэд тарсны дараа Волковаг саатуулсан юм. Түүнд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан (нийгмийг үл хүндэтгэсэн, итгэгчдийн шашны мэдрэмжийг доромжилсон) зүйл ангийн дагуу хэрэг үүсгэсэн байна.
Үүнтэй төстэй хэргийг Тажик блогчин Руслан Бобиев олон нийтийн сүлжээнд мөн өдөөжээ. Цагдаагийн дүрэмт хувцас өмссөн залуу найз бүсгүйтэйгээ Улаан талбай дахь Гэгээн Василий сүмийн фон дээр бэлгийн харьцааг дуурайн гэрэл зураг авахуулж, олон нийтийн сүлжээнд цацсан бөгөөд тэдэнд шүүхээс тус тус 10 сарын хорих ял оноожээ.
Эх сурвалж: GAZETA