Guardian сонин Амстердамын чөлөөт их сургуулийн эрдэмтдийн явуулсан, хүний цусны дээжнээс анх удаа бичил хуванцар илрүүлсэн тухай судалгааны дэлгэрэнгүй нийтлэлийг оруулжээ. Бичил хуванцрууд судсаар дамжин цусаар гүйж, хүний бие эрхтэнд наалддаг байж болзошгүй гэнэ.
Илрүүлсэн хуванцрын талстуудын хэмжээ нь 0,0007 нм байсан гэнэ. Эдгээр талстыг судалгаанд хамрагдахыг хүссэн сайн дурын 22 хүний 17-гоос нь илрүүлсэн байна. Энэ бол түгшүүр төрүүлэм мэдээ. Учир нь судалгаанд хамрагдсан хүмүүсийн 80% нь цусандаа бичил хуванцар тээсэн гэсэн үг.
Дээр нь туршилтад цоо эрүүл гэх, 23 орчим насны залуучууд оролцжээ. Дээжүүдийн 50%-д нь ПЭТ-пластик буюу ундааны сав хийхэд ашигладаг хуванцар илэрсэн аж. Мөн 3-ны 1-д нь хүнсний бүтээгдэхүүний савлагаанд ашигладаг полистирол, 4-ний 1-д нь гялгар уут хийдэг полиэтилен илэрчээ.
Зарим хүний цуснаас 2-3 төрлийн хуванцар илэрсэн байна. Хуванцар хүний биед ямар нөлөө үзүүлэх талаар одоохондоо хариулах боломжгүй. Учир нь энэ нь одоо болтол судлагдаагүй асуудал юм. Гэхдээ энэ нь эсийн түвшинд биед сөрөг нөлөө үзүүлдэг байж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байна.
1 comment
ЭНЭ БОЛ ЦААСАН УУТ ХИЙДЭГ БИЗНЕСҮҮДИЙН ХАР ПИАР ШҮҮ ЭНЭ САЙТ НЭРТЭЙ ЮМНЫ АРД МӨНГӨ АВЧИХСАН НЭГ НУСГАЙ БАНДИ БИЧИЖ БАЙГАА