ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийг сайжруулахад Японы Койка байгууллагатай хамтран ажиллана

2022-03-28 11:026min0
611b164e55e02
“Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг БШУЯ, Койка байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд КОЙКА-гийн төлөөлөгчид 3 дугаар сарын 14-24-ний өдрүүдэд манай улсад ажиллаж судалгаа хийлээ. Судалгааны дүгнэлтэд үндэслэн 2022 оноос эхлэн 5 жилийн хугацаанд 8 сая ам.долларын санхүүжилттэй төсөл эхлүүлэх юм. Ингэснээр нийслэлийн 10 сургуульд
✅ Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, сургуулиудын хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх удирдамж боловсруулах
✅ Сургуулийн хоол үйлдвэрлэлийн салбарын чадавхыг бэхжүүлэх төв байгуулах, төвийн үйл ажиллагааны үндэс суурийг бүрдүүлэх
✅ Сургуулийн хоол үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, оролцогч талуудын ойлголтыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй