Монголчууд бид хэдхэн жилийн өмнө хөрөнгийн зах зээлийг эдийн засагчид л ойлгодог салбар мэтээр төсөөлдөг байв. Эдүгээ энэ ойлголт бүрэн арилж IPO-д оролцож үзээгүй хүн цөөхөн болж гэр бүлээрээ хөрөнгө оруулагчид болоод байна.
Тус компани нь 2018 оноос хойш Мандал Даатгал, Түмэн Шувуут, Монос Хүнс, Сэнтрал Экспресс Си Ви Эс компанийн IPO андеррайтер, Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн компанийн давхар бүртгэлийн (FPO) андеррайтераар ажиллаж нийт 57.3 тэрбум төгрөгийг олон нийтээс амжилттай татан төвлөрүүлснээр IPO андеррайтерын үйлчилгээгээр зах зээлд нэгдүгээрт бичигдэж байна.
Бид хөрөнгө оруулагчдадаа өндөр өгөөж өгөх зорилгоор биржийн бус зах зээлд сүүлийн 6 сарын хугацаанд нийт 33.4 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлснээр бондын зах зээлд манлайлан ажиллаж байгаа билээ.
Тухайлбал, Монголын Биржийн бус зах зээлийн /OTC/ анхны Монкон бондын 15 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлснээс хойш Нөмөр бонд, Central Asian Road компанийн бонд, Бэрс бонд, Гэрэгэ бондуудыг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай хамт олон юм.
Мөн бид хөрөнгийн зах зээлд анхлан хөл тавьж буй харилцагчид болон ухаалаг хөрөнгө оруулагчдадаа замчлах үүднээс мэдээлэл, судалгаа, шинжилгээгээр тогтмол хангаад зогсохгүй GCC /Golomt Capital Coach/ академийн хүрээнд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг түгээх сургалт, уулзалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Та ч бас бидэнтэй нэгдэхийг хүсвэл:
- trader.golomtcapital.com
- egolomt.mn
- Golomt Capital аппликэйшнээр дансаа нээж, гадаад дотоод хөрөнгийн зах зээлийн үүдийг нээгээрэй.
Холбоо барих: 7012-1530