АНУ болон түүний холбоотнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авснаар барууны орнуудыг урхинд ороход хүргэнэ гэж The Guardian бичжээ.
Орос улс “найрсаг бус улс орнууд”-дад нийлүүлж байгаа хий болон нефтийн төлбөрийг рублиэр хийх шийдвэр нь эрчим хүчний үнэ өндөр байгаа олборлох салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, манай гаригийг цэвэр эрчим хүч рүү шилжүүлэх хандлагад өөрчлөлт оруулах эрсдэлтэй гэж сонины мэдээнд дурджээ.
Орос бол хамгийн чухал ашигт малтмалын эх үүсвэр юм. Түүнчлэн Африкийн 25 гаруй улс улаан буудайнхаа гуравны нэгээс илүүг Оросоос импортолдог. Вашингтонд дэлхийн санхүүгийн системд дарамт шахалт үзүүлэх хөшүүрэг байдаг ч АНУ ихэнхдээ зорилтдоо хүрч чаддаггүй гэж хэвлэлд тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ The Guardian Орос улс шинэ технологи хөгжүүлж, түүнийхээ ачаар “геополитикийн торноос” гарч чадна гэдгийг онцолжээ.
Хоёрдугаар сарын 24-нд Орос Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн. Владимир Путин цэргийн ажиллагааны зорилгоо “8 жилийн турш Киевийн дэглэмд дээрэлхүүлж, хоморголон устгасан хүмүүсийг хамгаалах” явдал хэмээн нэрлээд байгаа юм.