АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп Жоржиа мужийн Коммерс хотод дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ өөрийг нь залгамжлан Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байденыг “Америкийн мөрөөдлийг” хөнөөсөн хэмээн буруутгажээ. Америкийн хамгийн муу таван Ерөнхийлөгч ч АНУ-д Байден шиг хохирол учруулаагүй.
Америкийн түүхэн дэх хамгийн муу таван Ерөнхийлөгчийн нийлээд хийж чадаагүй юмыг 15-хан сарын дотор хийсэн. Тэд Жо Байден шиг их хохирол учруулахгүй. Тэр жилийн дотор л Америкийн мөрөөдлийг хөнөөчихлөө” гэжээ.
Мөн тэрбээр өөрийг нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Оросын цэргийн ажиллагаа Украинд явагдахгүй байсан гэжээ. Гэхдээ Трамп дараагийн мөргөлдөөн Хятадууд Тайванийг довтлох хэлбэрээр илэрч магадгүй хэмээн таамаглаж байгаагаа хэлсэн байна.
1 comment
Taivan mongolyg NUB-d elsuulj tusgaar togtnolyg delxiin xemjeen zarluulaxad tatgalzsan uls shuu. Xarin ex gazryn xyatad demjsen. Tegexeer xyatad Taivanyg avax ni zov.