Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг хэлэлцэж байна.
Энэ хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг хөндсөн хэлэлцүүлэг болно. ХХААХҮЯ-наас орон нутаг руу шилжин суурьшсан иргэн, ААН-ийг НӨАТ, ХХОАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл бэлдэхээр судалж байна. Мөн орон нутагт ажлын байр бий болгосон ААН-үүдийг хөнгөлөлттэй зээл олгох замаар дэмжин, газрын хүсэлтийг нь тэргүүн ээлжид шийдэх юм байна. Хотоос хөдөө очсон иргэдийг малжуулна. Иргэдэд 5 хүртэл сая төгрөгийн зээлийг хүүгүй, барьцаагүй олгоно, нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлнө.
Эдгээр нь төвлөрлийг сааруулахад хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь илтгэл тавив:
-Орон нутгийн үйлдвэрлэлийн 85 хувь нь ХАА-д суурилдаг. Хоршооны хөгжлийг идэвхжүүлнэ. Иймд энэ оныг хоршооны хөгжлийн жил болгон зарласан. Хоршооны гишүүдийн төмс хүнсний ногоог хадгалах агуулах барина. Цаашид мах, сүүгээ 100 хувь дотоодоос, өндөгний 90 хувийг дотоодоос хангах зорилт тавьсан.
“Ханбогд кашмер” компанийн захирал дэлхийд алдартай Burberry, LV брэндүүдэд ноолуур нийлүүлжээ. Тус компани хоршоодтой хамтран ажилладаг. Хоёр хоршооноос авсан ноолуураа эдгээр брэндүүдэд нийлүүлсэн байна. Тус компанийн захирал Ч.Ганцэцэг “Монгол ноолуур дэлхийн томоохон брэндүүдийн стандартыг хангах хэмжээнд хүрсэн. Манай улс нийт ноолуурынхаа 35 хувийг л боловсруулж байна. Одоо Европын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар бэлдэж байна. АХБ брэндинг хийсэн. Итали руу ноолуур гаргасан. Энэ салбарт гэрэл гэгээтэй мэдээ их бий” гэв.
Энэ онд нэг кг ноолуурын үнэ манай улсад 120-130 мянган төгрөг байгаа аж.
Оролцогчид уул уурхай, зам барилгын салбарт ажилчдад өдөрт 60-70 мянган төгрөг олгож байгаа нь бусад салбарыг ажиллах хүчний хомстолд оруулж байна гэв. “Сүү” ХК-ийн захирал задгай сүүний худалдааг 100 хувь хориглох санал гаргав. Учир нь сүү үйлдвэрлэгчдийн шаардлагыг хангаагүй буюу лабораторийн шаардлага хангаагүй, бруцеллозтой гэх мэт эрсдэлтэй сүү байдаг гэв.
4 comments
Төвлөрөл нэрийн дор түмэн олны урамыг хугалах бий дээ ,Аливаа зүйлийг хийхдээ бүрэн гүйцэд боловсруулах хэрэгтэй Түүнээс биш 5 сая төгрөг юу ч болохгүй зүгээр мөнгө урсах үргүй зардал л болно ,Тэр сүүний үйлдвэрийн хүний хэлж байгаа зүйл бол худал юм шүү малчид болгон өөрсдөө сүү цагаан идээгээ борлуулж чөлөөт өрсөлдөөн байх ёстой Түүнээс гар дээрээс зарж байгаа бүхэн муу муухай байдаггүй юмшүү
Малчид өөрсдөө мах сүүгээ гар дамжуулалгүй зарах нь зөв шүү
bodlogo n zov bolovch mongo n bagadaj bna 1 unee 4 say bn shuu dee
сүү компани сүү заруулхийг хориглоно гэж юу байхав ганцаараа монополдох гээд байгаа юмуу зах зээлийн зарчимаар явж чадахгүй бол болио