АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнөөдөр (2022.03.25) Украины хилээс 80 км-ийн зайд орших Польшийн Ржешов хотыг зорино. Жо Байден энд Украины дүрвэгсэд болон Польш дахь НАТО-гийн блокыг төлөөлж буй АНУ-ын армийн удирдлагуудтай уулзахаар төлөвлөжээ.
НАТО-гийн өнцөг булан бүрээс Украин руу зөөвөрлөж буй зэвсэг, хөлсний цэргүүдийн ачааг Ржешов хотод аваачдаг бөгөөд яг энэ газарт холбоотнууд зүүн жигүүрээ бэхжүүлдэг юм. Тиймээс өмнө нь америкчууд НАТО-гийн олон мянган цэрэг техник хэрэгслийн хамт Польшид ирж байсан талаар хэвлэлүүд бичиж байв.
Хоёрдугаар сард Орос, Украины хооронд үүссэн адармаатай үйл явдлаас өмнө Америкийн 5000 цэрэг Украинтай хиллэдэг энэ газар ирсэн тухай мэдээлэл гарч байсан. Тиймээс Байден энэ бүрэлдэхүүнтэй уулзаж, НАТО-гийн цэргүүдэд “Польш болон дэлхийн олон нийтийн санаа бодлыг илэрхийлэх чухал илтгэл” тавихаар төлөвлөж байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Польшийн тал Украины хямралд Америкийн хамгийн чухал холбоотон болсон байна. Польш Украины фронтод Америкийн хөлсний цэргүүд, НАТО-гийн цэргүүдийг илгээхээр хүлээж аваад зогсохгүй Украины хоёр сая гаруй дүрвэгчийг хүлээн аваад байна.
Ржешов хотод Цагаан ордны тэргүүн НАТО-гийн бүрэлдэхүүнтэй ярилцаад зогсохгүй 3-р сарын 26-нд Варшавыг зорьж Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудатай уулзах юм гэнэ. Хоёр улсын удирдагчид “Оросын Украины дунд үүссэн дайны улмаас гарч буй хүмүүнлэгийн болон хүний эрхийн хямрал”-ын хариу арга хэмжээний талаар хэлэлцэх гэнэ.
Энэ тухай Цагаан ордны төлөөлөгч Псаки 3-р сарын 24-нд Брюссельд эхлэх эхэлсэн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэл ажлын үеэр мэдэгдэж байв. Энэ үйл явдлыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Америкийн ерөнхийлөгчийн “сүнс” Европыг тойрон “тэнүүчилж” байна хэмээн тэмдэглэн мэдээлж байна.
Эх сурвалж: Topwar
1 comment
гуншаа алуурчин америк