Монголын барилгын салбарын хамгийн том “Улаанбаатар барилга 2022” олон улсын цуврал үзэсгэлэн 17 дэх жилдээ “Чанарыг Эрхэмлэ” уриан дор зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэнг ерөнхий зохион байгуулагчаар “Мишээл экспо” компани, дэмжигчээр Барилга, Хот Байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ажиллаж байна.
Цуврал арга хэмжээний хүрээнд “Барилгын материал, шинэ техник технологийн үзэсгэлэн 3-р сарын 25-аас 28-ний өдрүүдэд,
“Орон сууц хот тохижилт, барилгын материал”-ын үзэсгэлэн 4 дүгээр сарын 01-ээс 04-ний өдрүүдэд Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд:
- Барилгын материал, шинэ техник, тоног төхөөрөмж
- Орон сууц, хот тохижилтын компаниуд
- Барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
- Зураг төсөл дизайны үйл ажиллаагаа эрхлэгч байгууллагууд
- Барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэл зэргээр
Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон ОХУ, Хятад, Герман, Турк, Израиль, Солонгос, Япон зэрэг улс орнуудын аж ахуй нэгж байгууллагууд оролцоно.
17 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнгийн өдрүүдэд барилгын салбарын ААН-дэд шинээр батлагдсан стандарт, норм норматив, барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авахад онлайнаар бүртгүүлэх заавар, зөвлөмж, шинэ техник технологийн танилцуулга зэрэг барилгын салбар дахь шинэчлэлийн мэдээллүүдийг хүргэнэ. Мөн барилгын компаниудын орон сууц болон амины орон сууцны төслүүдийн үнэ, байршил, давуу тал гэх мэт дэлгэрэнгүй мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой. Үзэсгэлэнгийн үргэлжлэх хугацаанд оролцогч байгууллагууд маань өөр өөрсдийн урамшууллыг хэрэглэгчид болон шинээр хамтран ажиллах түнш байгууллагууддаа бэлтгэсэн байгаа.
Монголын барилгын салбарын хамгийн том “Улаанбаатар барилга 2022” олон улсын цуврал үзэсгэлэн “Чанарыг Эрхэмлэ”