Европын холбооны тэргүүн Урсула фон дер Лейен Оросын хийн төлбөрийг хориг арга хэмжээг тойрон рублиэр төлөхийг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
Албаны хүн энэ сонголтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн бөгөөд түүний бодлоор рублийн төлбөр нь Европын Холбооноос тогтоосон Оросын эсрэг хоригийг зөрчсөн хэрэг болох гэнэ.
Гуравдугаар сарын 23-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын гишүүдтэй уулзахдаа Оросын бараа бүтээгдэхүүнийг Европын холбоо, АНУ-д нийлүүлэх нь утгагүй тул Москва найрсаг бус орнуудад нийлүүлсэн байгалийн хийн төлбөрийг рубльд шилжүүлж байгаагаа мэдэгдсэн билээ.
Тиймээс төлбөрөө өөрийн валют болох рүблиэр хүлээн авна гээд гэрээнд заасан тоо хэмжээ, үнээр нийлүүлнэ гэсэн юм.
2 comments
Улс орон өөрийнхөө юмыг юугаар зарахаа та нараар заалгахгүй
Оросын өмнөөс хуцдаг нохой оросдоо очиж булууны яс олдврол мэрж үз