Хятадын Гуаньши мужид осолдсон “China Eastern Airlines” авиакомпанийн Боинг-737 онгоцны нислэгийн мэдээлэл бүртгэгч (FDR) хоёр дах хар хайрцагийг ослын газраас олсон талаар Хятадын Иргэний нисэхийн удирдлагын газрын төлөөлөгч Жунгу Минхан Ван мэдээлжээ.
Эхний “хар хайрцаг” буюу бүхээгийн дуу хураагчийг Лхагва гаригт олж илрүүлсэн бөгөөд өгөгдөл задлах, дүн шинжилгээ хийх зорилгоор Бээжин дэх код тайлах лабораторид аль хэдийн хүргэгджээ.
Хятадын зүүн нутгийн агаарын тээврийн Боинг 737 зорчигч тээврийн MU5735 дугаартай онгоц 3-р сарын 21-нд Кунмин хотоос Гуанжоу руу нисч явахдаа Хятадын өмнөд хэсэгт орших Гуанши мужид осолдсон юм. Онгоцонд 123 зорчигч, багийн есөн гишүүн зэрэг 132 хүн байсан. 2015 оноос хойш ашиглагдаж байгаа уг онгоц сүйрсэн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.