НАТО Украинд биологи, хими, цөмийн аюулаас хамгаалах тоног төхөөрөмж нийлүүлэхийн зэрэгцээ кибер аюулгүй байдлын салбарт дэмжлэг үзүүлнэ гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ.
Столтенберг Пүрэв гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр “Өнөөдөр бид Украины төлөө илүү их зүйл хийх, тэр дундаа кибер аюулгүй байдлын дэмжлэг, түүнчлэн Украинд биологи, хими, цацраг идэвхт бодис, цөмийн аюулаас өөрийгөө хамгаалахад нь туслах тоног төхөөрөмж шилжүүлэхээр тохиролцлоо” гэж мэдэгдсэн байна.
НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын дараа нийтэлсэн мэдэгдэлдээ эвслийн орнуудын төр, засгийн тэргүүн нар “Орос улсап химийн болон биологийн зэвсэг ашиглах боломжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Химийн болон биологийн зэвсэг хэрэглэх нь хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд аймшигтай үр дагавартай” гэдгийг дурдаад Оросыг Украины талтай “тогтвортой гал зогсоохоос эхлээд цэргээ бүрэн гаргах хүртэл тодорхой үр дүнд хүрэхийн тулд итгэл үнэмшилтэй хэлэлцээг бүтээлчээр өрнүүлэхийг” уриалсан байна.
НАТО-гийн удирдагчид яриа хэлэлцээний үеэр Орос улс дайсагнасан ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд эвслийнхэн Киевийн энх тайванд хүрэх хүчин чармайлт, түүнчлэн Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг зохицуулахад чиглэсэн НАТО-гийн орнуудын дипломат хүчин чармайлтыг дэмжиж байна гэжээ.
2 comments
НАТО савраа тат. Та нар оролцоогүй бол Орос Украин энхийн гэрээ байгуулчих байсан. Яасан их нгэ улс руу бооролдог нохойнууд вэ ?? Оросыг л сулхуулахын тулд Украингы ашиглаж байгаа юм ш дээ. Нөгөө хар тамхичин хөөрөөд…
Tiim shuu ANU, NATO Ymar muuhai um be odoo ta nariin zugees sanaachlaga gargaj baij l dain zogsono shuudee ih gurnii deerengui ajilgaagaa zogsooh heregtei .