Зогсоол хэсэгчилсэн арга хэмжээ эхэллээ.
2022.03.23 ны өдрийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны НИЙТ СӨХ-ны “ХАВРЫН ЗӨВЛӨГӨӨН” -өөр зогсоолын асуудлыг хэлэлцлээ. Манай хороонд нэг өрх 2,3 машинтай байгаа бөгөөд зогсоол нэн хүнд байна.
Мөн машины оршуулгын газар бий болсон, ростер буюу 14/14 -өөр орон нутагт ажилладаг хүмүүс маань аюулгүй байдлыг нь ашиглан тавьж хаяад 14 хоногийн дараа ирж авдаг, зарим хотхоныг барьсан компани хашаагаа чөлөөлж зогсоол хийгээгүй зэрэг асуудал байна.
Тиймээс зогсоол хэсэгчилсэн арга хэмжээг хорооны цагдаагийн хэсэгтэй хамтран зохион байгуулахаар боллоо.
ЗОГСООЛ ХЭСЭГЧИЛСЭН АРГА хэмжээний хүрээнд сараас дээш хугацаагаар хөдөлгөөнгүй зогссон машины эзэн холбогдогчийг олж тодруулж үзлэг хийн, чөлөөлөх шаардлагатай тавих юм.
Яг одоо 13 хотхонд 38 машины эзэн холбогдогчийг олж, тогтоохоор ажиллаж байна.
Иргэд маань өөрийн хороо хотхонд орхигдсон машинуудыг мэдээлж бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.
2 comments
Маш зөв арга хэмжээ зохион байгуулж байгаад чинь талархал илэрхийлье. Зарим зогсоолуудад эвдэрсэн машинуудаа тавиад амбаар. агуулах, сав байдлаар ашиглаж байгаа тохиолдлууд хүртэл зөндөө байгаа шүү тэдгээрийг зайлуулах юм бол олон зогсоолууд чөлөөлөгдөнө шүү. Жишээ нь. Баянмонгол хороололын 410-р байрын зогсоолд 36-95 дугаартай машин гэхэд л 4.5 жил зогсож иймэрхүү дээрхи байдлаар ашигладаг юм байна лээ
11р хорооллын 7р байрны зогсоолд 2 микр 2 машин хэдэн жил ч зогсож байгаам бүү мэд тэдний эздэд холбогдоод холдуулахсан