АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр Пүрэв гаригийн өглөөний байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусын халдварын бүртгэгдсэн тохиолдол 475.768.643-д хүрч, COVID-19-ийн халдварын улмаас 6.104.405 хүн нас баржаад байна.
Халдварын тохиолдол 20 саяаас дээш давсан орнуудыг АНУ, Энэтхэг, Бразил, Франц, Их Британи тэргүүлж байна.
Халдвар авсан болон халдварын үр дагавраар нас барсан хүний тоо:
- АНУ-д 79.844.430 : 974.830,
- Энэтхэгт 43.014.687 : 516.672,
- Бразилд 29.738.362 : 658 286
- Францад 24.683.075 : 142 362,
- Их Бринатид 20.669. 099 : 164 712 байна.
Дэлхийн томоохон үйл явдлуудын статистик мэдээллээр дагнасан Worldometer порталын мэдээлснээр, Пүрэв гаригийн өглөө манай гаригийн 1 сая хүнд ногдох нас баралтын түвшин 786.2 байгаа бол АНУ-д 1 сая хүн амд 2994, Энэтхэгт 368, Бразилд 3059, Францад 2157, Их Британид 2396 хүн нас баржээ.