Коронавируст цар тахлын халдварыг тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ОХУ-Монгол Улсын иргэд харилцан хил нэвтрэхийг түр хугацаагаар хориглоод байсан билээ.
Тэгвэл ОХУ-ын нутаг дэвсгэрт коронавирусын халдвар гаднаас зөөвөрлөгдөх, тархаахаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Москвагийн цагаар 00.00 цагаас эхлэн Орос-Монголын газрын хилээр Монгол Улсын иргэд ОХУ-д, ОХУ-ын иргэд Монгол Улсад нэвтрэхэд тавьсан хязгаарлалтыг цуцлахаар шийдвэрлэсэн тухай ОХУ-ын Элчин сайдын яам мэдээллээ.
Эх сурвалж: Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ