“Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье” өдөрлөг зохион байгуулагдав

.jpg)
Монгол Улс 3 дугаар сарын 24-ний өдрийг НҮБ /Нэгдсэн Үндэсний байгууллага/-ын гишүүн орны хувьд сүрьеэгийн эсрэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулж, сүрьеэгийн эсрэг дуу хоолойгоо хүргэсээр ирсэн билээ. 2022 онд Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг – “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье”- уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, дэлхийн удирдагчдын амласан амлалтад хүрэхийн тулд хөрөнгө оруулалт яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байна.
Монгол Улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох судалгаагаар бодит өвчлөлөөс 3 дахин их сүрьеэгийн тохиолдол байх магадлалтай гэж тооцоолол гарсан. Иймээс сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэхэд ялангуяа эрсдэлт бүлгийн хүн амыг бүрэн хамруулахад нарийвчилсан судлагааг гаргах, түүнчлэн сүрьеэгээр өвчилсөн, архинд донтох эмгэгтэй үйлчлүүлэгчдэд эмчилгээг тасралтгүй хийхэд холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллах нь ихээхэн дэмжлэг үзүүлэх юм. Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрийг эрт илрүүлэгт хамруулах шийдвэр гарсан билээ. Сүрьеэ өвчнийг таслан зогсоохын тулд зөв газар, зөв цагт, зөв тусламж үйлчилгээ, дэмжлэгийг үзүүлж, аюулгүй орчныг бүрдүүлэхэд бүх салбарыг нэгтгэсэн арга хэмжээ шаардлагатай. Үүнд хувь хүн, олон нийт, аж ахуйн нэгж, засгийн газар, нийгэм зэрэг хүн бүрийн үүрэг оролцоо чухал юм.