ОХУ-д рублийн ханш унаснаар лаазалсан загасны үнэ өсч магадгүй байна. “Доброфлот” группын дарга “Экспортын үнийн өсөлтийн үед загасны зах зээлийг хамгаалах шаардлагатай байна” хэмээн мэдэгджээ.
Алс Дорнодын загас агнуур, боловсруулах томоохон аж ахуйн нэгжийн менежер Александр Ефремов ТАСС агентлагт “Оросын загасны экспортын үнэ өссөн нь дотоодын загас боловсруулах түүхий эдийн өртөг нэмэгдэж, загасны хомсдолд хүргэж байна” хэмээн ярьжээ.
Тэрбээр, экспортод гаргах загасны үнэ нэмэгдсэн нь валютын ханш огцом өссөнтэй холбоотой гэдгийг онцлоод Оросын дотоодын загасны зах зээлд төрийн хамгаалалт хэрэгтэй байгааг дурджээ.
Загас агнуурын салбарын төлөөлөгчид оросууд одоо лаазалсан хүнс, загасны хагас боловсруулсан бүтээгдэхүүний үнийг ийм их хэмжээгээр нэмэгдэхэд бэлэн биш байна гэсэн байр суурийг илэрхийлж эхэлжээ.