2022-03-24 08:051min00

“Монгол улсад аюултай хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх төслийг 2022-2024 оны хооронд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

277079886_302890368645406_8468373692672073334_n
“Шинэ сэргэлтийн бодлого”-д “Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зорилт дэвшүүлсэн. Зорилтыг хангах хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр (НҮББОХ) Тусгай сан, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтарч “Монгол улсад аюултай хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд аюултай хог хаягдлын шинжилгээний болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах” төслийг 2022-2024 оны хооронд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
✅Өнөөдөр Байгаль орчин, аялыл жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
✅Төсөл хэрэгжсэнээр, аюултай хог хаягдлын төрөл, устгах, боловсруулах технологийн өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улс дахь аюултай хог хаягдлын менежментийг тодорхойлох, Олон улсын стандартыг судлаж нутагшуулах, мөн Базелийн / Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих/ конвенцийн хэрэгжилт хангагдах юм.

a

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй