Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Засгийн газрын хуралдааны талаар мэдээлэл өгөхдөө: Гадаад валютын эсрэг монгол төгрөгийн ханшийг төв банк зарладаг. Инфляц өөрөө төв банкны зорилтот асуудал байдаг. Засгийн газар Монголбанканд шаардлага тавихаас илүүтэй хамтран ажиллаж байгаа.

Албан ханшийн хувьд төв банкны гадаад валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогыг Засгийн газар дэмжинэ. Өөрөөр хэлбэл, долларын хувьд иймэрхүү үед нэмэлт хөөсөрсөн эрэлт гаргахгүй байх тал дээрх Монголбанкны хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон хязгаарлалтуудыг зөв гэж харж байгаа.

Стратегийн хувьд шатахуун, бордоо, уул уурхайн тэсэлгээний материал гэх мэт нэн шаардлагатай чухал бүтээгдэхүүнүүдийн төлбөр тооцоог ямар ч саадгүй хангаж байгаа юм байна. Тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн дээр төв банк Засгийн газарт саналаа ирүүлнэ гэж ойлгосон. Өнөөдөр арай ирээгүй байна. Үүнийг зөв гэж харж байгаа. Тооцооллыг нь харах хэрэгтэй.

Төв банкнаас өгч байгаа тооцооллын хэмжээнд “Ланд-300” машин гарснаас хойш энэ машинд зориулж 500 гаруй сая доллар нөөцөөс гарчээ. Ийм хүнд үед, цаашдаа ч олон асуудал тодорхойгүй байгаа ийм үед стратегийн гол импортын бүтээгдэхүүнүүд дээрээ онцгой анхаарах хэрэгтэй. Уул уурхай тэсэлгээний материал, бордоо гэх мэт бүтээгдэхүүнүүд дээрээ эндээ байгаа багахан валютын нөөцөө стратегийн бүтээгдэхүүнүүддээ зарцуулж, зарим тэвчих зүйл дээр эх оронч байх хэрэгтэй хэмээн мэдэгдлээ.

Сангийн сайдын мэдээллийн дагуу аль төрийн байгууллага, хэн гэдэг дарга Ланд-300 маркийн автомашин худалдан авсан болох мэдээллийг хайх ажил өнөөдрөөс хэвлэл мэдээллийнхэн болон олон нийтийн сүлжээнийхэнд ирж байгаа бололтой.

By updown

2 thoughts on “Эрэл эхэллээ: Аль төрийн байгууллагын хэн гэдэг дарга нар “Ланд-300” машинд 500 гаруй сая ам.доллар зарцуулав?”
  1. Иргэний эрхээ хасуулсан ялтан хүнд хэвлэн нийтлэх тэр тусмаа гадаад орны асуудалд хөндлөнгөөс оролцох эрх автоматаар хасагдах ёстой. Тэр бүү хэл гэр орон луугаа харилцах нь ч хязгаартай байдаг. Одоо л хууль эрх зүйг уландаа гишгэж бгаа балмад ажилгаа явагдаж бгааг зогсоох хэрэгтээ.

  2. Новш чинь шоронд бгаа юмуу амралтанд бгаа юмуу.Чангаланд хий.монголын ардчилалыг самарсан хүн сүгнүүдийн нэг.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн