Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар албан ажлын хариуцлагын асуудал яригдсан. Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагын багт хамтарч ажиллаж чадаагүй гэдэг үндэслэлээр чөлөөлсөн шийдвэр гаргасан” гэж ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдэгдлээ.
Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин 2021 онд томилогдож байсан бол Ц.Нацагдолгор 2020 онд Соёл, урлагийн газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.