Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Expanding 3T horizons for India and Mongolia”/ ”Худалдаа, технологи, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх бизнес хэлэлцүүлэг”-ийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын “Их танхим”-д гуравдугаар сарын 25-ны 09:30-13:30 цагт зохион байгуулна. Бизнес хэлэлцүүлгээр дараах сэдвүүдийг хүрээнд ярилцана. Үүнд:
Илтгэлүүд:
- “Энэтхэг, Монголын хоёр талт харилцаа”,
- “Энэтхэг-Монголын уул уурхайн бус салбаруудын хамтын ажиллагаа”
- “Гадаад компаниудад зориулагдсан бизнесийн орчин ба дурэм журам”
- “Энэтхэг-Монголын уламжлалт эмийн худалдаа”
- “Аялал Жуулчлал зочлох үйлчилгээний салбар – Монголын хамтын ажиллагаа”
Панел хэлэлцүүлгүүд:
Эрүүл мэндийн салбарын панел хэлэлцүүлэг
- Эм эмийн бүтээгдэхүүнүүд
- Цар тахлын дараах хамтын ажиллагаа
Аялал жуулчлалын панел хэлэлцүүлэг
- Эрүүл мэндийн аялал жуулчлал
- Шашны аялал жуулчлал
Боловсролын салбарын панел хэлэлцүүлэг
- Энэтхэгт боловрол эзэмших боломж, Энэтхэгийн техникийн хамтын ажиллагаа (ITEC), Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөлийн (ICCR) тэтгэлэгт хөтөлбөрүүд.
Бизнес хэлэлцүүлэгт Энэтхэгийн Элчин сайдын яам болон Монгол Улсын төр захиргааны байгууллагиудын төлөөллүүд, бүтээгдэхүүн экспортлогч/импортлогчид, эрүүл мэнд,аялал жуулчлал, боловсрол, бизнесийн салбарын төлөөллүүд оролцох юм байна.