И Клиник ХХК нь эрүүл мэндийн салбарт цахим орчны дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлж, иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах явцыг хялбарчлах, хүртээмжийг сайжруулах, эмч, эрүүл мэндийн байгууллагуудын үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой дотоодын технологийн компани юм.
И Клиник ХХК 2013 оноос эрүүл мэндийн байгууллагуудад зориулсан программ хангамжуудыг хөгжүүлж, зах зээлд нийлүүлэн өдгөө 360 гаруй харилцагч байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
2019 оноос иргэдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хялбар авдаг болгохын тулд лабораторийн шинжилгээний хариуг Eclinic.mn веб хуудас болон аппликэйшнээр дамжуулан авах үйлчилгээг нэвтрүүлсэн нь харилцагч байгууллагууд, үйлчлүүлэгчдийн өдөр тутмын хэрэглээ болжээ.
Эрүүл мэндийн асуудал нь хувь хүний эмзэг мэдээлэл байдаг тул И Клиник ХХК өөрсдийн аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхдээ олон улсын тэргүүн туршлага, стандарт, дүрэм журмуудыг мөрдлөг болгон ажилладаг. Үүний нэг тод илэрхийлэл нь 2021 онд Монгол улсын эрүүл мэндийн салбарт анх удаа Мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001 олон улсын стандартыг хангасан технологийн компани болсон явдал юм.
Бид “И Клиник эрүүл мэндийн нэгдсэн платформ”-ынхоо албан ёсны нээлтийг өнөөдөр хийж байна. Энэ платформ нь иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж, иргэд өөрийн байгаа газраасаа цаг хугацаанаас үл хамааран хайлтын нэгдсэн системийг ашиглан эмч, эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг тэгш хүртээмжтэй авах, улсын ба хувийн эмнэлгийн эмчид үзүүлэх цаг захиалах, эмчээс онлайн зөвлөгөө авах, эрүүл мэндийн түүх, шинжилгээний хариугаа авах, цахимд хадгалах, удирдах, найдвартай эх үүсвэрээс эрүүл мэндийн тухай мэдээлэл авах зэрэг боломжтой болж байна. Түүнчлэн эмч, эмнэлгийн байгууллагад өөрсдийн тусламж үйлчилгээг сайжруулах, эмч нарын бүтээмж, үнэлэмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжийг нээж өгч байна.
Мөн эрүүл мэндийн даатгалын компаниудтай хамтран хувийн эрүүл мэндийн даатгалтай иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулахаар ажиллаж байна. Уг хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжид И Клиник платформоор дамжуулан эмчийн онлайн зөвлөгөө авсан иргэдийн төлбөрийг буцаан олгох боломжтой болоод байна.
Эрүүл мэндийн цахим шийдлүүд нь улс орнуудын тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулахад чухал үр нөлөө үзүүлдэг болжээ. Иймд И Клиник ХХК нь эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийн шийдлүүдийг цаг тухайд нь нутагшуулж, Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах, сэргийлж болох өвчлөл, нас баралтыг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хичээн ажиллаж байна.
“И Клиник эрүүл мэндийн нэгдсэн платформ” татах:
- appStore: https://shorturl.at/eoAQR
- playStore: https://shorturl.at/ftCJ3
website: www.eclinic.mn
facebook: www.facebook.com/eClinic.mn