АН-ын даргын сунгааны сурталчилгаа үргэлжилж байна. АН-ын даргад нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 3-р сарын 30-нд Өмнөговь аймгийн АН-ын гишүүд, дэмжигчидтэй уулзах үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой яагаад муудалцсан шалтгаанаа тайлбарлажээ.
Тодруулбал тэрээр: “Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд байсан М.Энхсайхан нар Тавантолгойг Хятадын “Шинхуа” гэж компанид 100 жилээр түрээслэх санал УИХ-д оруулж ирж байсан юм. 100 жилээр шүү дээ.
Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарыг яллах гээд байгаа юм биш. Үеийн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Монгол Улсыг удирдаад явна. Тэгэхдээ хэн нь ч, хэзээ ч газар нутгаа тасдаж, гадныханд 10, 20, 30, 100 жилээр өгч болохгүй ээ гэснээс болж би маш олон дайсантай болсон.
Ц.Элбэгдоржтой муудсан шалтгаан бол эх орон, газар нутаг, Тавантолгой, баялгаа харийнхнаас хамгаалсан явдал юм шүү. Би хэнтэй ч хэрэлдээд яваад байдаггүй. Дарга нарын зодоон гээд над руу хаяглаад байх шиг байна. Үнэндээ нөгөө хэд чинь л нийлчихээд над руу дайраад байгаа шүү дээ. Ерөөсөө гурав, дөрөвхөн хүн байгаа. Ц.Элбэгдоржтой би 30 гаруй жил найзалсан. Яг ийм зүйл дээр бол би хүлээн зөвшөөрч, цаашид найзалж явах боломжгүй болсон.” гэв.
6 comments
Ок тулга
Элбэгдорж ярих чадвар илтгэх урлагаараа илүү нь илүү гэхдээ их хуурамч үнэн юмгүй хүн шиг санагддаг ярьж бгаа нь хандаж бгаа нь үг хэлж бгаа нь үг үйлдэл бүгд хуурамч шиг санагддаг даа Сосорбарам яг ижил.
Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэж хяхансан хар луйварчин
Энэ ан аас гарсан ерөнхиилөгчүүд аль ч ялгаагүй хэн хэнийгээ хэлэх вэ дээ
Илжигдорж тийм муухай санаатай
Баттулга гэдэг хүндээ итгэсээр л байх юм бол ёроолгүй нүхэнд унах энүүхэнд..ккк. Нүдэн дээр улсаа хөмөрч, цалин орлого, боловсрол, эрүүл мэнд, ажлын байр..бүх боломж үгүй болж..цаашид тусгаар тогтнол, ирээдүйн баталгаа алдагдаж байхад эргүүтсээр л, итгэсээр л байхиймуу..ккк энэ хүн юу ч ярьж, юу ч хийж магадгүйшд. ер нь бид хэнд итгэж, хэнээр төр бариулаад байна аа..??