Хятадын өмнөд хэсэгт “China Eastern Airlines” авиакомпанийн Боинг 737 агаарын хөлөг 132 зорчигчтой осолдсон талаар Хятадын Иргэний нисэхийн удирдах газраас мэдээллээ.

Боинг 737 онгоц Куньмин-Гуанжоу чиглэлд нислэг үйлдэж байхдаа Вужоугийн дээгүүр холбоо тасарчээ. Онгоцонд 123 зорчигч, багийн есөн гишүүн байсан гэж Иргэний нисэхийн удирдах газраас мэдэгдсэн бөгөөд ослын газар Ажлын хэсэг ажиллаад эхэлсэн байна.

Глобал таймс сонинд мэдээлснээр, 25 гал унтраах машин, 117 аврагч онгоцоны ослын бүсэд очсон боловч уулархаг бүсэд осолдсон учраас гал сөнөөгчид явганаар очиход хүрчээ.

Онгоцны осолтой холбоотойгоор ойн түймэр гарч, Ойн түймрийн аюулаас хамгаалах алба нийт 450 иргэнийг илгээсэн бол Гуандун хотоос 300 гал сөнөөгчийн бүрэлдэхүүнтэй баг, мөн Гуанси Жуан Өөртөө Засах Районы 150 аврагч ослын газарт очихоор томилогджээ.

Онгоц сүйрсэн тухай Хятадын хэвлэлүүд мэдээлж байгаа бөгөөд тэдний мэдээлснээр эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн