Америкийн цэргийн тагнуулын ажилтан, НҮБ дахь зэвсэглэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цэргийн шинжээч Скотт Риттер Украины цэргийн ажиллагааны талаар юу ярьсаныг товчлон хүргэж байна.
Орчуулсан: Т,БАЯРХҮҮ
Скотт Риттер: Би цэргийн хүн учраас хэлж байна. Би оросын цэргүүдийг галын хүч, манёврын тусламжтайгаар хэрхэн устгаж болохыг, тэдний цэргийн номлол, зэвсэг хэрэгсэл, байлдааны тактик зэргийг 35 жил судалсан. Би тэдгээр залуусыг сайн мэднэ.
Одоо Украинд бидний харж байгаа зүйл бол газар зүйн онцлогтой тактик. Гол зорилго нь дайсны хүчийг хумьж, тэднийг газар дээр нь тогтоон барих, удирдлагын нэгдсэн төвүүдийг нь устгах, дайсны хүчийг бүслэх, стратегийн чухал объектуудыг эзлэх.
Оросын армийн давшилтын хурд дэлхийн 2-р дайнд германы “Блицкриг” ажиллагаанаас ч өндөр байна. Тийм учраас хэрэв хэтэрхий удаан байна гэж ярьдаг хүмүүст хэлэхэд, энэ удаан биш, харин түүхэн дэх цэргийн хамгийн хурдан шуурхай давшилт гэж болно.
Ялангуяа, сүүлийн 8 жилд НАТО-ийн стандартын дагуу сургагдаж бэлтгэдэж, туршлагтай офицеруудаар удирдуулж, зэр зэвсэглэл нь сайжирсан 260,000 хүнтэй украины арми болон нөөцөнд нь 200,000-300,000 хүн, туслах анги нэгтгэлүүд сөрөн зогсож байгаа үед. Ингээд оросууд 190,000-200,000 хүнтэйгээр ихдээ 600,000 цэргийн өөдөөс давшилтаа эхлүүлсэн.
Ерөнхийдөө 1 орос цэрэгт 3 эсвэл 4 украин цэрэг ноогдох хэмжээнд. Тэгсэн ч гэлээ хохиролын хэмжээ 1 орос х 6 украин цэрэг болсон. Дэлхийн 2-р дайны үед алагдсан нэг америк цэрэгт 1,3-1,4 герман цэрэг байсан юм. Ийм харьцаа америкчуудад ялж, цаашаа давших боломж өгсөн.
Оросын цэргийн давшилтыг сааруулсан шалтгаан нь ард иргэд, цэргийнхэний дунд хохирол гаргахгүй байх шийдвэр. Надад, мөн бусад хүмүүсийн хувьд маш их гайхсан зүйл бол оросууд бараг нэг гараа ардаа уяад ажиллагааг эхлүүлсэн явдал. Урагшилж байгаа нь маш тайван, нямбай. Оросууд эсрэг талын хохиролыг аль болох багасгах гэж хориглон хамгаалсан бүхэнтэй тохиролцох гэж их үзсэн л дээ.
Харамсалтай нь, Украины цэргүүд хүлээж аваагүй, шууд л тулалдсан. Тэдний эр зориг, тэсвэр тэвчээрийг үнэлэхгүй байх арагагүй. Тэд маш сайн зэвсэглэж, бэлтгэгдсэн армитай нэр төртэй тулалдсан ч найдваргүйгээр ялагдаж байна. Эрт орой хэзээ нэг цагт тэд галт хэрэгсэл, хоол хүнс, шатах тослох материалууд нь барагдмагц бөөнөөр бууж өгөх байх. Тэдэнд хоёрхон сонголт бий, нэг бол утга учиргүй тулалдах, эсвэл үхэх.
Оросууд энгийн номхон ард иргэдийг буудаж алж, зориудаар орон байрыг нь сүйдэлж байна гэдэг нь ор үндэслэлгүй, үнэнээс гажсан зүйл гэдгийг хэлье. Яагаад гэхээр, оросууд орчин үеийн дайны том давуу тал болох галын хүчээс зориуд татгалзсан. Оросуудын ердийн тактикаар бол: гол байнуудыг олж тогтоогоод их буу, шуурган гал, миномётын нягт галаар индүүдэж, дараа нь танкаа давшуулдаг. Энэ тактик үр дүнтэй бас хэрцгий.
Хэрэв хүн ам нягт суурьшсан газруудад ингэвэл хэдэн арван мянган иргэдийн амь нас үрэгдэнэ. Оросууд хэзээ ч ийм тактик хэрэглэж байгаа харагдаагүй. Оросууд зэвсгээ сонгохдоо их нягт нямбай хандсан.
Ганцхан тохиолдолд, оросууд Харьков орчим хувийн орон сууцнууд дунд шуурган галын систем ашигласан юм. Оросууд тийшээ тагнуулын баг явуулж байдлыг тандах гэж байгаад тэнд бүгсэн украинчуудын отолтонд орж устгагдсан.
Ийм тохиолдолд тухайн газар автоматаар хууль ёсны байлдааны бай болдог. Надад харамсалтай байгаа ч дайны хууль ийм л байдаг. Хэрэв орон сууцнуудад чи цэргүүдтэйгээ хамгаалахаар бүгж, харин оросууд чам руу галлавал энэ цэргийн гэмт хэрэг болохгүй.
Оросууд ганцхан салбарт ялагдаж байгаа нь суртал ухуулгын тал дээр. Америкийн ТТГ украины хэвлэл мэдээлэлийн яамтай нягт хамтран ажилладаг нь нууц биш.
ТТГ мэдээллийн дайн явуулж байгаа хариуцлагыг хүлээх ёстой. Энэ утгаараа ч америкийн иргэдийн ихэнх нь хуурамч мэдээлэлийн нөлөөнд орсон байдаг.
14 comments
ШУДАРГА ХҮН БАЙНА
Уншихад сонирхолтой нийтлэл. Нилээд нухацтай дүгнэлт хийжээ.
Орос сар шахуу тулалдаад ялдаггүй . Тэгээд бас сайн гэнээ. Жинхэнэ хоцрогдсон онол муу туршлага дампуу ажиллагаа аймшигтай яргалал.
Окросууд амекчууд шиг хотыг бөмбөгдсөн бол аль дээр ялах байлаа ийм энэргүй дайн түүхэнд тэмдэглэгдэх байхаа энгийн иргэдийг та гар бид туслая гэдэг дайны түүх би уншаагүй юм байна
Оросууд ялна
Эх сурвалж?
Эргэлзэж эхэлж байсан Путины дэмжигч нарын гар гарчээ. Одоо үхсэн 15000 цэрэг нь 1500 байгаасай гээд залбирцгаа
Улс төрийг мэдэхгүй юм, гэхдээ хэн шударга ариун дайн хийж байна тэр тал нь ялаасай гэж хүсэж байна. Тэгвэл даян дэлхийд шударга ёс тогтож эхэлнэ.
Xuchnii xaritsaa Ukrainii tald shiidegvel delxiin dain degdene
Орос хэзээд аврагч байсан, сая мариполь хотынхон бүслэлтээс сулллагдсан,нацистуудын гараас,ярилцлага өгч байгаа хүмүүсийн видеог үзэхэд нацистууд энг ийн иргэдийг гэрт нь ороод байлдааны газар болгон,өчнөөн олон хүмүүс амь алдаж,идэх хоол хүнсний хомсдолд ороод аймшгийн юм болж байгаа юм байна,Зeлёнский ард түмнээ тамалж зовоож байхаар хурдан бууж өгөөсэй,Оросууд энгийн иргэдэд хоол хүнсний тусламж үзүүлж,хонгилоор гарах ажлыг зохион байгуулж байгаа юм байна лээ
Орос ялна
Oros ylii gevel hedhen tsag l bolno daancch engiin irgediig olnoor alah ayultai tul aajuu hodloj bna
Аргагүй цэргийн шинжээч хүн байна. Үнэндээ хөгшин залуу хоёр ямар ч цэргийн ур чадвар, ухаан мөхөс дээр нь сэтгэлийн хөөрлөөр манай …доржтой адил амны фигурээр дайн хийж байна. Байденг хамгийн …..ерөнхийлөгч, Зелинский ………… хошин урлагийнхнаас өөрцгүй энэ 2 дугуй, таарсан ч нөхдүүд
Харин Путин бол дэлхийн лидер удирдагч гэдэгтэй хэн ч маргахгүй. Шинжээч хэний ч олж хардаггүй жинхэнэ үнэнийг хэлсэн байна.
Yostoi uneneer ni bichsen bn. Xaayaa ch gesen unen medeelel avch bx zugeer yumaa. Baruuniixnii zevsegeer xangaj uls orniig xagaralduulj tsolmodogiig ukrain yas maxandaa shingetel oilgoj bga bxaa. Dainii daraa sergeen bosgox gej zuderne dee. Ixenx toxioldold uls dotoroo emx zambaraaguigeer sorgoldoj duusdag daa. Ter fashistuudiig nam daraxgui bol xeden jiliin daraa daxin zerlegeer olon xunii ami ersdex bxdaa.