У.Хүрэлсүхийг тагнаж байсан 3-5 этгээдийг баривчлан шалгаж эхэлжээ

МАН дотооддоо бужигнаантай байна. Өнөөдрийн байдлаар, тус намын дараагийн даргад Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат, Ч.Хүрэлбаатар нарын нэр дуулдаж буй юм. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед МАН-ын даргад нэр нь яригдаж буй У.Хүрэлсүхийг 3-5 хүн байнга дагах болжээ. Хууль хүчний байгууллагынхан энэхүү мэдээллийг авч, улмаар тэдгээр хүмүүсийг барихад өмнө нь хүчний байгууллагад ажиллаж байсан, хамгаалалтын компанид харъяалагддаг хүмүүс байсан аж.
Тэдгээр залуус эдүгээ МАН-ын хамгаалалтыг хариуцдаг толгой компанийн харъяаныхан гэж эх сурвалж мэдээлэв. Тэдний зарим нь Шадар сайд У.Хүрэлсүхийг өдөж хоргоон, зодоон үүсгүүлэх зорилготой байсан гэж мэдүүлжээ. Тэдгээр залууст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна. Шалгалтын эцэст хэн, юуны учир У.Хүрэлсүхийг “өдсөн” нь тодорхой болох аж.
Эх сурвалж:http://www.medee.mn/main.php?eid=95293