УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хурлын шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Манай улсад 64 мянган тонн үр тарианы хэрэгцээ шаардлага байна. Үүний 59 мянгыг дотоодоосоо бүрэн хангах боломжтой. Тиймээс үрийн хувьд хүндрэл үүсэхгүй. Харин бордоонд бага зэргийн хүндрэл бий. ОХУ-аас 6 мянган тонн бордоо авахаар гэрээ хийсэн. ОХУ, Украины асуудалтай холбоотой хүндрэл үүсэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад хүндрэл үүсээгүй.
Мөн үнийн өсөлтийг бүгд мэдэрч байна. Нэг талаараа бидний импорт эрс багассан. Импортоор авдаг хэд хэдэн бүтээгдэхүүний үнэ өссөн. Үүний нэг нь шатахуун. Нэг тонн шатахуун 70 орчим ам.доллар байсан бол өнөөдөр 105-110 ам.доллар байна. Шатахууны үнэ шууд хэлэхэд ОХУ, Украины асуудалтай холбоотой.
Урд хил хаагдсантай холбоотойгоор импорт үнийн өсөлтөд нөлөөлсөн. Мөн дээр нь далайн тээвэр 5-10 дахин үнэ нэмэгдсэн. Тэгэхээр үнийн өсөлт ганцхан Монгол Улсаас шалтгаалаад байгаа юм биш. Бид тээвэр ложистикийн гаднын хамааралтай улс учраас үнэ өсөөд байна.