Бага ангийн хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин нь хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байх ёстой. Жишээ нь: Таны хүүхэд 30 кг жинтэй бол 3 кг-аас бага жинтэй цүнх үүрэх хэрэгтэй юм. Мөн өдөр бүр хүүхдийнхээ хичээлд зайлшгүй шаардлагатай зүйлийг нь бүртгэж өгч явуулж байгаарай. Зарим хүүхэд хичээл сургууль руугаа хүнд хөнгөн материалаар хийсэн тоглоом авч явдагаас болж гэмтэх тохиолдол гардаг гэнэ.
Бага насны хүүхдүүд цүнхээ зөв үүрч явах хэд хэдэн техникийг танилцуулая:
-Нэг мөрөндөө хэзээ ч үүрч болохгүй, 2 мөрөндөө үүрэх.
-Хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг тул цүнхний мөрөвчийг суллах.
-Ном, дэвтрээ хийсний дараа хүүхдийн цүнхийг үүрүүлэхэд доод тал нь хүүхдийн аарцганд, дээд тал нь мөрний хэмжээнд байхаар оосрыг нь тааруулах
-Цүнхний мөрөвч өргөн байх тусам цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг.
-Таны хүүхдийн цүнхний мөрөвч нарийн бол өргөн болгох мөн бүсэлхийгээр бүсэлдэг бүслүүр хийж өгөх
-Хүнд жинтэй хавтгай зүйлийг аль болох нурууных нь талд хийх
Цүнхний ачааллыг бууруулж болох бусад аргууд:
- Боломжтой бол гэрт нь сургууль дээр хэрэглэдэг номыг авч өгөх
- Хэрэглэсэн номоо бие биедээ дамжуулдаг аяныг сургууль дээр явуулах
- Хүүхдээ хүргэж өгөхдөө цүнх нь хүнд байгаа эсэх болон өвдөлт өгч байгааг байнга асууж шийдлийг олж байх
- Биеийн тамирын хувцас, хөгжмийн зэвсэг зэрэг хүнд зүйлсээс гадна хүүхдийн цүнхэнд хүнд байх хичээлийг хэрэгслийг зохицуулж өгч явуулах
- Даалгаварыг нь олшруулж өгч байх
- Цахимаар даалгаварыг нь явуулах
- Сургууль дээр хүүхэд бүрт номоо хадгалах хайрцаг хийх
Баримт мэдээлэл
Австралийн Нуруу нугасны мэргэжлийн багаас гаргадаг сэтгүүлд сургуулийн насны хүүхдийн үүрч яваа цүнхний дундаж нь тэдний нас, биеийн онцлогт тохироогүй болохыг тогтоосон байна. Иймд тэд сургуулийн бага насны хүүхдийн үүрч явах ачааны хүндийн дундаж хэмжээг тогтоож стандарт гаргасан байна.
Сургуулийн сурагчдын 80 хувь нь тэдний цүнхний ачаа хүнд байдаг, 66 хувь нь цүнх хүнд байгаагаас болж ядардаг, 50 хувь нь хүнд цүнх үүрсний улмаас нуруу нь өвддөг болохыг тогтоосон байна.
Мөн ОХУ-д хүүхдийн цүнхний стандартыг тогтоосон баримтыг үзвэл:
- 1-2р анги -1.5 кг-аас илүүгүй
- 3-4р анги -2.0 кг-аас илүүгүй
- 5-6р анги -2.5 кг-аас илүүгүй
- 7-8р анги -3.5 кг-аас илүүгүй
- 9-11р анги-4.0 кг-аас илүүгүй цүнх үүрэх хэрэгтэй гэсэн судалгаа байдаг байна.