Зеленский япончуудын уурыг хүргэв
2022-03-18 18:24

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Конгрессийн хуралдаанд цахимаар оролцож үг хэлжээ. Тэрээр Украинд болсон үйл явдлыг Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы Сувдан Харбор дахь АНУ-ын цэргийн баазад хийсэн агаарын дайралт болон 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагатай харьцуулсан байна.
Японы цагаар пүрэв гарагийн орой гэхэд Yahoo хайлтын агрегаторын мэдээний хэсэгт Зеленскийн АНУ-ын Конгресст хэлсэн үгэнд зориулсан мэдээллийн нийтлэлд Японы уншигчдаас 3000 орчим санал ирсэн бөгөөд эсэргүүцсэн үгсээр дүүрчээ.