Украин дахь Америкийн биологийн лабораторийн талаар БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 3-р сарын 14-нд тайлбар хийн, “ОХУ-аас Украинд баримт бичиг, зураг, эд зүйлс болон бусад нотлох олон баримтуудыг илрүүлсэн байтал Америкийн тал энэ тухай зөвхөн “хуурамч мэдээлэл” гэж л хэлсэн нь үнэмшилтгүй байна” гэжээ.
Тэрээр мөн энэ тухай: “Саяхан ил болсон мэдээллээр бол Украинд олон арван биологийн лаборатори АНУ-ын Батлан Хамгаалах Яамны тушаалын дагуу ажиллаж байна. Эдгээрийн үйл ажиллагаанд Америкийн Засгийн Газар 200 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
АНУ-ын энэхүү судалгааны зорилго нь үхлийн аюултай вирус төрүүлэгчдийг нууцаар дамжуулах механизмыг бий болгох явдал юм. Украинд АНУ-тай холбоотой 30 гаруй биологийн лаборатори байгааг Оросын тал илрүүлсэн.
Энэ явцад лабораторийн ажилтнууд зарим төслүүдийг яаралтай устгасан боловч тахал, боом зэрэг халдвар үүсгэгчийн ул мөр олдсон гэж Оросын албаны хүн мэдэгдсэн. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Нуланд Украинд “биологийн судалгааны байгууламж” байгаа бөгөөд эдгээр “судалгааны материал” Оросын армийн гарт орохоос сэргийлэхийн тулд Украины талтай хамтран ажиллаж байгааг хүлээн зөвшөөрсөн билээ. АНУ-ын хэвлэлүүд мөн Украин дахь биологийн нууц лабораторийн асуудлаар Засгийн газар худал хэлж, эдгээр лабораториудад дэмжлэг үзүүлэх бодит зорилгыг Америкийн ард түмнээс нуун дарагдуулсан гэж мэдээлсэн” гэжээ.
Г.Бямба
Эх сурвалж: sonin.mn