Японы Засгийн газраас нийтлэлч Б.Батбаярт “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон зүүж өгөв.
Япон, Монголын парламентын гишүүдийн хамтын ажиллагаа болон хоёр орны найрамдалт харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн энэхүү шагналыг гардуулсан байна.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Монгол, Японы парламентын найрамдлын бүлэгт ажиллаж ардчиллын дараах хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байсан байна.
Түүнчлэн Монголын нэр нөлөө бүхий манлайлагчийн хувиар ардчилсан нийгмийн үнэ цэнийг чухалчлан үзэж ардчиллын дараах хоёр орны таатай харилцаа болон түүхийн бодит эргэцүүлэл зэргийг хэвлэн нийтэлж Монголд Японы талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ өөрийн бүтээл болох “Монголын түүх ” номоо япон хэл дээр гарган Японд Монголын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ч гэсэн үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.
5 comments
Баяр хүргэе! Нүдээ олсон шагнал бна даа.
Монголоо сайн муулсан гэж шагнагдлаа.
Баяр хүргэе,
Зөнөг өвгөн тагнуул байжээ
Монгол улсын түүхийг харь эздийнхээ даалгавараар гуйвуулж бичдэгийнхээ шагналыг авч буй харийн боол.