Иргэд нь мэдэх эрхээрээ хангагдаж, Төр нь асуудлыг мэдэрч хурдан шуурхай шийддэг байх ёстой 
2019 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй хэмээн заасан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн энэ үзэл санаа холбогдох хуулиудад тодорхой тусч, нийцэж байх ёстой.
Гэтэл мэдэх эрх хангагдахгүй бол яах вэ❓
Эрчим хүчний тусгаар тогтнолын нэг хөдөлгүүр болох ЭБУЦ станцын байгаль орчны үнэлгээг хийсэн компаниуд иргэдийг мэдэх эрхээр хангаж мэдээлэл хийгээгүй, нөхөн олговрыг ялгаатай тогтоож, тэгш шударга хандаагүйгээс болж усан цахилгаан станцыг барихад иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Иймд байгаль орчинд нөлөөлөх байдлын талаар хийсэн үнэлгээ нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, иргэдийг мэдээллээр хангаагүй, нарийн тооцоо судалгаа хийгээгүй компаниудад зохих хариуцлагыг тооцох талаар холбогдох албан тушаалтнуудад анхааруулж, тодорхой хариуг авахаар боллоо.
Түүнчлэн төр нь асуудлыг мэдэрч хурдан шуурхай шийддэг байх ёстой ☝️
Хар-Ус нуурын ай сав, арлуудад нутагладаг Ондатр гэх амьтан сүүлийн жилүүдэд хэт олширон 100000 мянгад хүрч малчдын хадлан тэжээл бэлтгэх талбай усанд автах, малын бууц хэвтэргүй болох, нуурын зэгс, хулс , ургамал ховордох, 5 сумын 500 гаруй малчид өвөлжөө, хаваржаагүй болох, экологийн тэнцвэр алдагдахад хүрээд байна. Хар-Ус нуурт 60 орчим арал байдгаас 30 нь уг амьтнаас болж сүйдсэн талаар судлаачид, нутгийн иргэд хэлж байна. Энэ асуудлын талаар 2019 оноос хойш орон нутгийн холбогдох газрууд БОАЖ яаманд удаа дараа хандсан боловч одоо болтол тодорхой гарц, шийдэл байхгүй байна. Бид асуудлаа зөв эрэмбэлж, түргэн шуурхай шийддэг болчихвол хаана хаанаа хүндрэл, чирэгдэлгүй байх бүрэн боломжтой” хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн цахим хуудсанаа нийтэлжээ.

By updown

2 thoughts on “С.Бямбацогт: Ондатр хэт олширсоноос малчид өвөлжөө, хаваржаагүй болох, экологийн тэнцвэр алдагдахад хүрлээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн