Оросоос гарч буй олон улсын компаниуд 200 мянган хүнийг ажлын байраар хангадаг байжээ
2022-03-16 16:45

Оросоос гарч буй олон улсын компаниудаас хамгийн том ажил олгогч нь “Макдоналдс” бөгөөд нийт 62 мянган хүн ажилладаг талаар Forbes сэтгүүл онцолжээ. Орост үйл ажиллагаагаа зогсоох буюу хязгаарлаж буй өрнийн компаниуд нийтдээ тус улсын 200 мянга орчим иргэнийг ажлын байраар хангадаг байна.
Сонирхуулахад нийт 200 мянган ажилтаны 19 мянга нь Pepsico-д, 15 мянга нь IKEA-д, 14,5 мянга нь в Yum! Brands (KFC-ийн эзэмшигч)-д, 8,8 мянга нь Inditex (Zara, Pull&Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho болон бусад брэндүүдийн сүлжээ)-т ажилладаг аж.