Голомт банк “See the future” уриатай, шинэ үеийн бүтээгч, манлайлагч залуучуудын Si картыг хэрэглээнд нэвтрүүлээд удаагүй байгаа билээ. Тэгвэл энэхүү Si картын хэрэглэгчдэд зориулсан LOYALTY урамшуулалт хөтөлбөрийг 2022.04.07-ны өдрийг дуустал сунгаж байна.
Та энэ хугацаанд худалдан авалт хийх бүрдээ Голомт банкны ПОС төхөөрөмж дээр Si картаараа төлбөрөө төлөөд Si урамшууллын оноо цуглуулаарай. Оноо цуглуулах нэг удаагийн худалдан авалтын доод дүн 10,000₮ байх ба үнийн дүнгийн 1 төгрөг бүр 1 оноотой тэнцэх юм. Мөн нэг удаагийн гүйлгээнд дээд тал нь 500,000 оноо олгоно. Та цуглуулсан онооноосоо хамааран дараах бэлгүүдийн аль нэгийг сонгон авах боломжтой.
Цуглуулах оноо | Байгууллага | Бэлэг | |
Бэлэг 1 | 2 сая | 5up fusion food | Оройн зоог барих эрх |
Бэлэг 2 | 2,5 сая | Le beautique clinic, dental and spa | Гоо сайхны үйлчилгээ болон бусад бэлэг |
Бэлэг 3 | 3 сая | Redrock resort | Тансаг зэрэглэлийн гэрт хосоороо амрах эрх |
Жич: Танд олгогдсон эрхийн бичиг 2022.04.30-ны өдрийг дуустал хүчинтэй.
Мөн харилцагч та оноогоо энэхүү урамшууллын хугацаанд зарцуулж амжаагүй бол Голомт банкнаас зарлах дараа дараагийн урамшуулалд ашиглах боломжтой. Урамшууллын оноо нь худалдан авалт хийсэн байгууллага гүйлгээг баталгаажуулснаас хойш ажлын 2 хоногт багтан таны Лояалти дансанд орох юм.
Урамшууллын оноогоо шалгах:
- SocialPay аппликэйшний Нэмэлт цэс – Голомт-Лояалти хэсгээс шалгах
- www.loyalty.golomtbank.com вэбсайтад өөрийн регистрийн дугаар, нэг удаагийн нууц үгээр нэвтэрч шалгах
- Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 утсанд хандан мэдээллээ шалгуулж, өөрийн оноо, урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Энэхүү урамшууллын хүрээнд Si картын хуучин болон шинэ хэрэглэгчдэд картын төрлөөс хамааран дебит картын хэрэглэгчид 200,000 оноо, кредит картын хэрэглэгчид 500,000 оноо тус тус олгох болно. Харин та хараахан Si картын харилцагч болж амжаагүй бол ЭНД дарж картаа захиалаарай.
Урамшуулалд хамрагдах заавартай танилцахыг хүсвэл ЭНД урамшууллын нөхцлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Харилцагч та урамшууллын оноо ороогүй, буруу дүнгээр орсон зэрэг аливаа асуудлыг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт эсвэл Лояалти вэбсайт – Нэвтрэх – Санал хүсэлт хэсэгт хандан шалгуулах боломжтой.